Томуугаар өвчлөгсдийн 86.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлаар дамжуулан НЭМГ-аас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлын талаар цаг үеийн мэдээлэл хүргэж, “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд зохион байгуулсан ажил болон үйл ажиллагааны дэмжлэгт хяналтын явцын тухай тайлагналаа.

Улирлын томуугийн эсрэг вакцинаар 1353 жирэмсэн эмэгтэй, 51 цэцэрлэгийн 18630 хүүхэд, цэцэрлэгийн 923 багш, өндөр настай 3503 хүн, алслагдсан дүүргийн архаг хууч өвчтэй, эмзэг бүлгийн хүүхэд зэрэг 439 хүнийг сайн дурын дархлаажуулалтанд хамруулсан байна.  

Энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 86173 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3100 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.6 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.5 хувиар нэмэгдсэн байна.

Нийт өвчлөгсдийн 86.10 хувийг 0-9 насны хүүхдүүд  эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 944 дуудлага ирснээс 33.1 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Тандалтын мэдээллээр томуу, томуу төст өвчин Багануур дүүрэгт 6.2 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд, нийт батлагдсан 1969 орон дээр 1923 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байна. Шинээр хэвтсэн өвчтөний 82 буюу  25.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлжээ.

Хурлын төгсгөлд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлаа эрчимжүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ сайжруулахын сацуу эмч ажиллагсдын хуваарилалтыг тодорхой чиглэлээр зохицуулж, бэлэн байдалд ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад даалгалаа гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.