“Чингис хаан” одон хүртэх эрхмийг тодруулна

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 10 хүнийг шагнасан бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар  энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 19-ний өдөр тохиож байна. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • batar 2017-11-12 03:58:55
    Баттулага Элбэгдорж хоёрын ялгаа олохгүй юм байна. Монгол хожигдлоо.
  • Zochin  2017-11-11 14:20:00
    Naidangiin Tuwshinbayar awarga hurteh yostoi
  • Sarandavaa 2017-11-10 14:31:41
    Zi bolno
  • зочин 2017-11-10 13:49:33
    найдангийн тувшинбаяр болно дагвадоржид егч тэнэгтэв сумо бол дэлхийн спорт биш японы ундэсний ноцолдоон шуу
  • Dulam TA 2017-11-10 11:20:19
    Академич Цэрэнсодномд
  • zochin 2017-11-10 10:40:18
    BOLIOD UGUUSEI DUU BUKH GEDEG TEMTSEEN HAANA CH BDAG SHDEE INGEJ UNDURT GARGAD HASHAA YUM BE MONGOLCHUUD BUGDEEREE L BARILDDAG SHDEE BOLIMOOR YUM AAA
  • цэрэн 2017-11-10 09:54:53
    энэ жилийнх хэн нэгэн тамирчин болох байх
    • зочин 2017-11-10 10:23:19
      жүдогийн тамирчин эсвэл дасгалжуулагч болох байх даа