Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллого явагдаж байна

ТЕГ-ын даргын тушаалаар баталсан удирдамжийн дагуу 11 сарын 01-24-ний өдрүүдэд улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг зохион байгуулж  байна.

Энэ удаагийн тооллого нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулж буй цэг дээр биечлэн очиж тоолон, нэг татвар төлөгч хэдэн байршилд үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлж буйгаараа онцлог юм.

Цаашид тооллогын явцад цуглуулсан мэдээллийг ашиглан татвар төлөгчийн үйл ажиллагааны байршлын зураглалыг татварын албаны хэмжээнд цахим хэлбэрээр харах, үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэнэ.

Аймаг, нийслэл, дүүргийн татварын албад нь өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааны явуулж байгаа  татварын албанд бүртгэлтэй болон бүртгэлгүй татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, түрээслэгч, хувь хүн, хуулийн этгээд, төсөвт болон төрийн бус байгууллага, салбар, төлөөлөгчийн газар, сан, сууц өмчлөгчдийн холбоо, төлөөний газар, бизнесийн үйл ажиллагаа явуулж төлбөрийн баримт олгох үүрэг бүхий цэгийг татвар төлөгчийн тооллогод хамруулж байршил харуулах зураглалыг сум, баг, хороо, байрлан буй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон ажлын байр бүрээр, харилцагч татварын албаны харьяалал харгалзахгүй тоолно.

Иймд  татвар төлөгчийн тооллогод хамрагдахын тулд  дараахи бичиг баримтыг ажлын байрандаа бэлэн байлгаж татвар төлөгчийн тооллого идэвхитэй хамрагдан  хамтран ажиллахыг хүсч байна гэж нийслэлийн Татварын  газраас мэдээллээ. 

Тооллого явуулахад шаардагдах бичиг, баримт: Үүнд:

  1. Аж ахуйн нэгж, байгууллага бол
    • Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ
    • Удирдлагын иргэний үнэмлэх
    • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
    • Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
    • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
    • Нэмэгдсэн өртгийн албан татварсуутгантөлөгчийн гэрчилгээ
    • Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
  2. Хувь хүн бол
    • Иргэний үнэмлэх
    • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
    • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
    • Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
    • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
    • Нэмэгдсэн өртгийн албан татварсуутгантөлөгчийн гэрчилгээ
    • Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
  1. Төвлөрсөн зах, худалдаа,үйлдвэрлэл, үйлчилгээний төвд байрлахтатвар төлөгч бол
    • Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ
    • Удирдлагын иргэний үнэмлэх
    • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
    • Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
    • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
    • Нэмэгдсэн өртгийн албан татварсуутгантөлөгчийн гэрчилгээ
    • Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • НЭГДЭЛ 2017-11-13 07:15:36
    НАРАНТУУЛын зах-тай хамтран лангуу түр-лэгч нарыг сайн тоолж худалдаа хийсэн хүнд Е-баримт өгдөг болгон.захын ТНЦҮ-г НТГ-ын харьяа болгож ТУБ-ч нартай болго
  • НД ЭМД 2017-11-11 15:48:42
    татвараа төлөөгүй ажилчдын НД ЭМД цалингаа өгөөгүй компаныг яаж шийдэх гэж байгаа вэ_ тэр асуудлбг хурдан шийдэх арга байна уу
  • Галдан 2017-11-10 12:29:17
    Ихэнх татвар төлөгчид ойрын хугацаанд дампуурах дээрээ тулаад байхад тэднийг тоолж, дэмий ажил хийж байх юм,Монголд том акулууд л ашигтай ажиллаж байна.