“Эрүүл мэндийн даатгалын хуулин дахь иргэнд хэрэгтэй гол гол заалтууд хэзээ хэрэгжих вэ”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг үдээс өмнө хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт “Эрүүл мэндийн даатгалын хуулин дахь иргэнд хэрэгтэй гол гол заалтууд хэзээ хэрэгжих вэ? Эрүүл мэндийн даатгуулагч эрүүл мэндийн байгууллагаа сонгож үйлчлүүлнэ, тухайн зардал даатгалаас нь хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн нэг гишүүн зөвшөөрснөөс түүний даатгалаас шилжүүлж үйлчлүүлж болно гэсэн заалт байна. Энэ хэзээ хэрэгжих вэ” гэлээ.

Үүнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Гэр бүлийн гишүүн ЭМД-ийн төлбөрөө шилжүүлэх асуудал хэрэгжээд явж байгаа.  2018-2019 онд эрүүл мэндийн даатгалын цахим бүртгэл ажил хэрэг болоод явна. Монгол Улсын иргэн сонголтоо хийж, дурын эмнэлэгтээ бүрдэх боломж бүрдэнэ” гэсэн тайлбар өглөө.


 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.