А.Бөртэ-Үжин “Дэлхийн авьяаслаг миссийн тэмцээн”-д нэгдүгээр байр эзэлжээ

"Miss Supertalent of the world" буюу “Дэлхийн Авьяаслаг миссийн тэмцээн” өнгөрсөн сард БНСУ-ын Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдаж, манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Бөртэ-Үжин нь нэгдүгээр байр эзэлжээ.

Мисс А.Бөртэ-Үжин нь уран нугаралтаараа зохион байгуулагчдын төдийгүй шүүгчдийг бишрүүлсэн бөгөөд тус тэмцээний нэгдүгээр байр эзлэсэний зэрэгцээ “K-pop Bornstar Hall”-д урилгаар суралцах эрх, “Daegu Haany” их сургуулийн хүндэт төлөөлөгч, “K-Beauty Cluwenco”-ын хүндэт төлөөлөгч, “Supertalent Duty free shop”-ын зар сурталчилгааны нүүр царай, “Supertalent World record”-ын хүндэт төлөөлөгч, “CNK internet news”-ын хүндэт төлөөлөгч, “Red Angel World Pr”-ын зар сурталчилгааны төлөөлөгчөөр тус тус шалгарчээ. Мөн 2018 оны Пёонгчанг "Өвлийн Олимпын" нээлтэнд оролцох эрхтэй болсон байна.

Дашрамд дуулгахад, ту тэмцээнд манай улсаас 2014 онд мисс Э.Азбилэг, 2016 онд  А.Сайхантамир нар эх орноо төлөөлөн оролцож Дэд байрын эзэд болж байсан билээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.