Цагдаагийн дарга нарыг шалгана
ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваагийн баталсан төлөвлөгөөнийн дагуу зарим дүүргүүдийн цагдаагийн дарга нарын үйл ажиллагаа, алба хаагчдын сахилга, хариуцлага, холбогдох журмын хэрэгжилтэнд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, заавар, зөвлөмж өгөх, учирч болох эрсдэлийг бууруулах хэсэгчилсэн шалгалтыг явуулж, шалган зааварлах ажлыг зохион байгуулж эхэллээ.

 Шалгалтыг Цагдаагийн Ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Аюулгүй байдлын хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт шалгалт үнэлгээ ёс журмын хэлтсийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр явуулж байна.

 Шалгалтын хүрээнд дүүргийн дарга нарын ажилд үнэлэлт дүгнэлт хийн, хэргийн газрын үзлэгт оролцож биечлэн чиглүүлж зохион байгуулсан, хэсгийн байцаагчийн ажилтай биечлэн танилцсан, жижүүрийн шуурхай албаны үйл ажиллагаанд хяналт тавьсан, дүүрэг дэх хэлтсүүд болон бусад дүүргийн цагдаагийн хэлтэсүүдтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа, албадын уялдаа холбоог хангаж ажиллаж байгаа байдал, Эргүүлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан, мэдээллийн сангаар хяналт тавьж байгаа байдал, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч хууль зүйн дагуу шийдвэрлэж байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьж ажилласан, шинээр батлагдан мөрдөгдөж байгаа хуулиудын хэрэгжилтийг хангуулах талаар зохион байгуулсан ажлууд, Дүүргийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай хамтран ажилласан зэрэг 10 үзүүлэлтээр дүгнэх юм.

 Үүний үр дүнд цагдаагийн алба хаагчдын сахилга, ёс зүйн зөрчлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийн, шалтгаан нөхцлийг тогтоож, зөрчлийг арилгах чиглэлээр алба хаагчдад үүрэг өгч, ажлын чиглэл хүргүүлэн биелэлт, үр дүнг тооцож ажиллах юм. Шалгалтын дүнг нэгтгэж цаашид даргалах бүрэлдэхүүний ажлын ачаалал, ур чадвар, ажилдаа хандах хандлага зэргүүдэд өөрчлөлт гаргах чиглэлээр тодорхой үүрэг чиглэлүүдийг өгч ажиллана.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард түмэн 2017-11-30 13:34:59
    замын цагдаагийн хошууч мөнхзул хүн дарамталж өөрийнхөө машины бензиныг төлбөрийг хангадаг..баримттай явдал шүү.төрийн албанд зохихгүй хүн шүү
  • хуульч 2017-11-11 05:49:28
    тогтолцоо, хүний нөөцийн бодлого буруу болхоор цагдаа прокурор, шүүгч,тагнуулчдын гэр бүлийн том сүлжээг бий болгоод монголын төр удаж байна даа ???
  • Gana 2017-11-10 11:15:11
    Yamar ch chadvargui bugs dolooson yyumnuud l niislel miislel geed devssen bhiin bn lee, ed nar shalgaad gargaad irne ch gej yu bhav chaavaas, shal hudlaa show! ...
  • БЗД-ИЙН 1-Р ХЭЛТЭСТ САЙН ШАЛГАЛТ ХИЙГЭЭР 2017-11-10 10:32:55
    ЖИЧ: ЖОЛООЧ ХИЙДЭГ ЦАГДАА НАР БАЙНА 10-Р АНГИ ТӨГСӨӨГҮЙ ХУУРАМ ГЭРЧИЛГЭЭТЭЙ ЦАГДАА ЖОЛООЧ БАЙХ ЮМ ШАЛГААЧ ЭЭ 8-Р ТӨГСӨӨГҮЙ ХӨӨГДӨЖ ЯВСАН ХҮН ЦАГДАА БОЛЧИХЖ
  • ТУФТА 2017-11-10 06:45:52
    ТУФТА
  • хариуцлагаа нэх 2017-11-10 05:11:03
    төрөө цэвэрлэж чадвал барав. шалгаад но илрүүлээд ямар хариуцлага тооцож арга хэмжээ авах биш . Баярцогт хаа явна тэрийг олж хариуцлагаа нэх.
  • !!!! 2017-11-10 03:30:07
    Za daa ih l NO garch irne dee Shalgaj baigaa uls ni l Shudraga ajildaa sain humuusiig l tomiloh ni chuhal daa
  • ??? 2017-11-10 03:06:17
    Шинээр ажилд орсон замын цагдаа: " Өө, бас цалин өгдөг юм уу?"
  • зочин 2017-11-10 02:58:46
    сайн шалгах хэрэгтэй энэ нөхөдүүд чинь төрийн алван хаагч гээд л хууль бус их юм хийдэг хүмүүс. ажилд шинээр орж баыгаа гээд л дандаа өөрсдийн хүүхдүүд нь
    • Иргэн 2017-11-10 05:04:00
      Ц/х-гийн хүүхэд ц/хурандаа,прокурорын хүүхэд прокурор,шүүгчийн хүүхэд шүүгч болдог бичигдээгүй хууль байдаг.Хэн мөнгөтэй нь тасгийн,хэсгийн,хэлтсийн дарга болно...