Дээд тэнгэр ба билэг төөргийн квант үндэслэл
 Шигшмэл. Орчлон  нь бодист болон чинад билэг ертөнцөөс бүрэлдэнэ.  Орчлонгийн чинад гүнд цэг бүрт нь энергийн гаргууд нягтрал бүхий дээд оюун шүглэн оршино. Өвөг монголын билэг эрдэмд эл оршихуйг аливаа юмс, оршихуйн  хувь тавиланг хөтлөн жолооддог Дээд Тэнгэр хэмээн үзэж дээдэлжээ. Квант физикийн үүднээс ч ил юмс, билэг ертөнц хоёр бат амьсан шүтэлцэх заяаг туулна. Бодист ертөнцийн аливаа юмс, оршихуйн бүрэлдэх, зуурдын төрөл туулах хийгээд бүрлэхүйн тавилан заяа нь тийнхүү Дээд Тэнгэрээс ундрагатай. Хүмэн бол дээд оюуны шид чадал заяасан амьтан буюу орчлонгийн амьсан хувьсахуйн оройн дээд цэцэг нь мөн.
 Хүмэн тэгэхлээр  дээд тэнгэрийн төлөөний буюу жинхэндээ онгод сүнс мөн учраас  гүн бодол оюуныхаа эрч, төвлөрөл, шийдэл, залбиралаар дээд тэнгэрийн чинад ундрага- тавилан заяаг хурайлан  алив үйлсийг газарт бүтээх Мөнх Тэнгэрийн хүчийг  буулгах чадалтай. Хүмүүний хөгжил дэвшил бол үүний нотолгоо мөн. Эл үйлсийг Чингис хаан хүмүүний өмнө баталсныг их талын нүүдэлчдийн сод  түүх гэрчилж байна.  Бодист архлаатай шинжлэх ухаанаа, дээд билиг оюун лугаа амьсуулан хөгжүүлэх үйлс бол энэ зуунаас эхлэн тохиох хүмүүний дээд эрдэм болно. Чингэхүй дор бодист суурилсан  шинжлэх ухаан нь гайхамшигт технологи ухаанд хувирахын сацуу билиг салаа эрдэм нь дотогшоо гүн рүү няргаж, гадагш Орчлон тийш орой, хаяагүй тэлж, тэнгэрийн сэрэхүйн эрчээр оддын орон, харь гариг дахь дээд оюун лугаа ний болох шидийг олно.  Хүмүүний соёл иргэншлийн сансрын үе ийнхүү айсуй.
 
1.         Дээд Тэнгэр ба шинжлэх ухаан
 
Бодист ертөнц ба билэг тэнгэр. Хүмүүний билиг сэхээрэлт хэсэг нь өнөөдөр сүнсний шинжлэх ухааны үндэс унгийг тэмтрэхээр  эрэлхийлэх болов.  Угтаа  мөнхөд байсан л асуудал. Өнөөгийн давлагаа нь квант физикийн “солиотой” үзэл  ХХ зууны турш хий үзэгдэл мэт дэлээд,  шинэ зуунд бүр хүний бодол санааг бодист аргамжаатай  үзлээс нь ангижруулах хүчид хувирч эхэлсний  илрэл [1] болоод байна. Чинад ертөнцийг хурайлсан квант  физикийн  туршилтын  торгон баримт мэдээлэл улам бүр гүнзгийрсээр[2]  байна. Түүгээрч барахгүй бие цогцсоос тусдаа, тэгэхдээ  ний заяа,  шид бүхий, чинад  оршихуй - сүнс байгааг баримтаас ургуулан төлөглөж байна. Бодист үзэлд ааглуулсан хүмүүний  ой санаа дундуур  туулах их шуурганы эхлэл ч энэ мөн. Мэлхий  цөөрмөө далай хэмээдэг лүгээ төстэй өрөөсгөл төөрөгдлөөс ангижрах цаг ийн айсуй

            Амьсан шүтэлцэх үйлээрээ Орчлонгийн бүхий л юмсын  бүрэлдэх, бүрлэхийн зуурдын заяаг хөтөлдөг хоёр их язгуур оршихуй байна. Нэгдэх  нь  бодист орчлон юм. Хоёр дахь нь өнөөгийн өрнийнхнөөр бол далд ертөнц, хар нүх хийгээд юмс, хар энерги, дорнын төсөөллөөр бол чинад дээд оюуны энергийн далай бөгөөд энэтхэгт prana, хятадад Qi хэмээн өнөөс өнөөг хүртэл ярьсаар ирж. Өвөг монголчууд сүүлчийнхийг нь дээд тэнгэр (чинад билэг жам) гэсэн нь бүхий л юмсын хувь тавиланг залж жолооддог дээд оюуны (чинад бөгөөд билиг) эрч хүч[3] гэх мэдрэмжийг өнө эртнээс эзэгнэн байсны бат баримт гэвэл зохиму.

Өнөөгийн физикийн шинжлэх ухааны туршилт, математик тандалтаас үзвэл чинад ертөнц бол билиг энергийн далай бололтой [1]. Энэ нь зөвхөн дээшээх тэнгэрт төдийгүй Орчлонгийн бүхий л цэгт шүглэж, хургасан асар их нягтрал бүхий билиг эрч хүчний ундарга энерги хэмээн ухаж болмоор. Энэ санааг бүр найман зууны тэртээ Чингис хаан:  “Дотоод биендээ ерөөсөө тэнгэргүй, тэнгэр хаана байна гээд асуухад дээр огторгуй руу заадаг Мухамэт эд диний дэргэд би бол бурхан мөн байна” гэж тодоос тод илэрхийлсэн байх аж [4].

 Аливаа бодист юмс тэгэхлээр гүн язгууртаа дээд тэнгэрийг агуулж, дээд тэнгэрийн далай нь бүхнийг өвөрлөн булхуулж байх аж.   

 Амьсахуй. Астрофизикийн туршилтаар дам хэмжиж тэмтэрсний дүнд одот  Орчлон улам хурдсан тэлж байгааг[2] нотолжээ. Орчлонгийн үүсэл, хувирлын талаарх Ньютоны буюу огторгуй-агуулах доторх   бодист юмсын хувьслын тухай сонгодог  физикийн  үзлийг ХХ зууны эхний мөчид хөгжсөн харьцангуйн ерөнхий онол (ХЕО) [5] үндсээр нь хувиргасан юм. ХЕО нь бодис хийгээд огторгуй-агуулах хоёрыг Орчлонгийн эрчрэлт геометр бүтцэд нь шингээсэн юм. Гэвч  бодист ил юмсын  хориг хилийг  давж, билиг далайд нэвтрээгүй юм. Тийм ч учраас ХЕО-д  их дэлбэрэлтээр анх үүссэн Орчлон  таталтын хүчний үйлчлэлээр хэзээ нэг цагт эргэж хумин нягтрах учиртай гэсэн  санаа хадгалаастай. 
Тэгтэл өмнө дурьдсан туршилтын баримттай ХЕО-ын цэгнэлт  эрс тэс зөрж байна. Орчлон хумьж ширгэхдээ  хумхи ертөнц хийгээд  чинад оршихуй буюу дээд оюунлаг шид хүч дундуур туулах  нь  гарцаагүй.  Тиймээс дан бодислог үзэл энд зохисгүй нь илэрхий. Дээд оюун-оршихуй  нь бодист шинжлэх ухааны таамагт багтахгүй  “зарлиг” гаргадаг болов уу гэсэн бодол төрүүлнэ. Дурьдсан тэлэлт бол дээд оюун- оршихуйтай холбоотой болж таараад байна. Энэ бол таамнал санаа. Яагаад гэвэл хумиж багцрахдаа Орчлон хумхи ертөцийн жамыг гарцаагүй л туулна. Хумхи ертөнц нь эрс өвөрмөц  квант зүй тогтолтой, тэнд бас  дээд оюуны  энерги  агуулаастай,[2]. Тийм учраас атомаас чинагших ертөнцөд мөр мөшгөх сонгодог үзэл бүрэн алдарч, квант жам  ноёрхдог байна. Квант жамын гоц төрх бол аливаа бодист юмс болон билиг  оюуны далай хоёр амьсан  сүлэлдэж   ний заяаг туулж  хувирна.  Бодист хорвоод шинэ  төрөл, төрх олох бас бүрлэх нь ил, далд ертөнцийн сүлэлдэхүйн үйлийг дагадаг буюу чинад билиг тавиланг туулдаг жамтай аж.    

Орчлон бүхэлдээ нэг геометр бүтцэд эмхэрч хоморголон дэнслэх  ний заяатайг   ХЕО-д    илрүүлсэн нь үүний нэг баримт мөн.  Тэгтэл мөнөөх хумхи жишиг хэмжээнд  амьсахуйн заяа нь  квант жамд гарцаагүй тулгуурлана. Эл квант амьсахуй нь  ХЕО-д  мөнөө хараахан тооцогдоогүй байгаа  юм.  Орчлон хорвоо  тасралтгүй үргэлжилсэн хумхи ертөнцөөс бүрэлдэх учраас  бодист үлэг орчлонд  нэг амь ний квант  жам нь юмсын төрөл, төрх төлөвийн заяаг хөтлөх тавилантай нь мэдээж.  Ил хийгээд чинад оршихуйн амьссан ний заяа  нь  хар ухаанд  хэрхэвч  үл багтах дээд оюунт тэнгэрийн тавилангийн төгсгөлгүй  зураглах бүтээх чадлаас эхтэй гэх санаанд квант зүй тогтол хүргэж байна. 
 
(Үргэлжлэл бий)
 
/Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва/
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Д Ууганбаяр 2020-02-24 12:00:57
    Амжилт хүсье.
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Ch.Duka 2017-11-11 05:39:42
    Өөдрөг бай. Амжилтгүй яваа хүн л гомдоллодог...
    122.201.21.193
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүн 2017-11-10 06:06:05
    Уг нь утга өгүүлбэр, үг зүйн сонголт сайн бичсэн мундаг хүн юм, даан ч нийт иргэддээ соён гэгээрүүлэх талд их л хүндрэлтэй бичжээ, монгол ойлгомжтой хэлээр бич
    202.179.24.193
    Мэдэгдсэн Хариулах
  • onm 2017-11-10 05:31:02
    аа манайд гавал гавал хүмүүс зөндөө байна. энэ Лхагва гуайгаас эхлээд МУЙС-ийн мөнх тэнгэрийн тэнхимийн эрхлэгч гэсэн үү. ийм л хүмүүстээ ахуихан мөнгө өгвөл......
    202.70.34.30
    Мэдэгдсэн Хариулах
  • болд 2017-11-10 03:02:05
    Лхавга гуай маш мундаг хүн,шинжлэх ухаанд том нээлт хийсэнд баяр хүргэе, олон хүмүүс үүнийг судалж мэдвэл, өөрсдийн хувь тавилангаа зөв ойлгоно,
    103.57.94.113
    Мэдэгдсэн Хариулах