Утааны эсрэг “вакцин” байхгүй

Дэлхийн хамгийн их бохирдсон арван хотын хоёрдугаар Улаанбаатар бичигдэж байна. Нийслэлчүүд хүйтний улиралтай зэрэгцэн агаарын бохирдол гэгч тахалтай нүүр тулдаг. Энэ чимээгүй тахал нийслэлийн хүн амын дийлэнх хувийг амьсгалын замын өвчин, зүрх судасны өвчнөөр өвчүүлж байгаа тухай албан ба албан бус мэдээллүүд хөвөрсөөр байна. Мөн сүүлийн жилүүдэд агаарын бохирдол  ураг, нярайд нөлөөлөх байдал ч ихсэж байна. Энэ талаар албан ёсны судалгаанууд хомс ч сүүлд хийгдсэн нэгэн судалгааны дүнгээс үзэхэд өвөл цагт олдсон хүүхдүүдийн жин бусад улиралд олдсон хүүхдийн жингээс бага байгаа нь тогтоогджээ. 

Ийнхүү бидний агаарын бохирдол гэх тахал нэрвэгдээд арав гаруй жилийг үдэж байна. Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн энэ асуудлаар ярьж, бичиж, шүүмжилдэг. Харин дулааны улиралтай зэрэгцэн энэ талаар мартдаг. Гэвч агаарын бохирдол үхэлд хүргэх вирусаар өвчлүүлсээр байгааг мэдсэн ч мэдээгүй юм шиг амьдарсаар байна. Улаанбаатар хотод жилдээ 5000-6000 хүн нас бардгаас 9,7 хувь нь агаарын бохирдолтой холбоотой өвчлөлд өртөөд нас барж байгааг судлаачид хэлж байна. Зүрх судас болон амьсгалын тогтолцооны өвчлөлөөр нас барж байгаа тохиолдолд 29 хувь, уушигний хавдарт 40 хувийн нөлөө байна гэсэн судалгаа гарчээ.

Тэгвэл энэ жилийн төр засгийн зүгээс энэ чиглэлд хэрхэн анхааран ажиллах вэ? 

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино болон дунд хугацаанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

1. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, агаарын бохирдол ихтэй аймгуудын агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулан гаргах;

2. Аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, бохирдуулагч эх үүсвэрийн тооллогын цэг, мэдээлэл түгээх самбарын тоог нэмэгдүүлэх;

3. Агаарын бохирдлын төлбөрийг зориулалтын дагуу зарцуулахад шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

4. Автомашины түлш, шатахууны чанарт хяналт, шинжилгээ хийж, Евро-5 жишигт нийцсэн үндэсний хэмжээний стандартын төслийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх;

5. Авто тээврийн хэрэгслээс авах агаарын бохирдлын төлбөрийг тээврийн хэрэгслийн насжилт, бохирдлын хэмжээтэй уялдуулан ялгавартай тогтоох, үзлэг, оношлогооны чанарыг сайжруулах аргачлалыг боловсруулан гаргаж мөрдүүлэх;

6. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын хүрээнд “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн, боловсруулан батлах;

7. Нийслэлийн нутаг дэвсгэрт 5 дугаар цахилгааны станцыг барих ажпыг эрчимжүүлэх, эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой санал боловсруулж, хэрэгжүүлэх;

8. Техникийн нөхцөл шаардлага бүрдсэн, галын аюулгүй байдлыг хангасан айл өрхүүд халаалтын улиралд, шөнийн цагаар цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжих, цахилгааны тарифыг тэглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэх, гэр хорооллын цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлыг сайжруулах арга хэмжээг өргөжүүлэх;

9. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгж, иргэдэд урамшуулал олгох;

10. Нийслэлийн ногоон байгууламжийн эзлэх талбайг нэмэгдүүлэх, дүүрэг, хороо бүрт бага гэлтгүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарихыг урамшуулах арга хэмжээ авах;

11. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Японы ЖАЙКА, Дэлхийн банк, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн газар болон бусад олон улсын байгууллагууд, түншлэгчидтэй хамтарч ажиллах;

12. Нийслэлийн төвлөрлийг бууруулах арга хэмжээг авах, үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудыг өөр байршилд шилжүүлэн байрлуулах арга хэмжээг үе шаттайгаар авах;

13. Орон сууцжуулах бодлогыг үргэлжлүүлж, үүний дотор өртөг багатай, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн 50-аас доош метр квадрат талбай бүхий орон сууцыг түлхүү барих, зах зээлд нийлүүлэх бодлогыг хэрэгжүүлэх. 

Жил бүр тунхаг маягаар иймэрхүү ажлуудыг төр засгийн зүгээс хийж хэрэгжүүлдэг. Гэтэл утаа багасахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Бид мянга мянган иргэнээ утаа гэх чимээгүй тахлын вирусаар өвчлүүлсээр байна. Харин төр засгийн зүгээс жил бүр уртаас урт жагсаалт бүхий ажлуудыг хийж, тэрбум тэрбумаар цацсан ч өнөөдрийг хүртэл утааны эсрэг “вакцин”-ыг олоогүй л байна. 

 

П.ГОО 

Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-11-11 09:07:24
    Бат-Үүлээ багаар нь үргэлжлүүлээд дэмжихгүй дээ. Нилээн олон иргэн байртай болж амжсан шдээ. Одоо нээх олон юм битгий ярьж шалчигна та нар. Хэлээ хазаад 3 жил т...
  • Songogch 2017-11-10 14:50:26
    Utaagui hatuu tulsh , utaagui zuuh gej bdggui l bhgui Yu hii l bish bol bugdees ni utaa garna erchim huchniihee ded buttsiig saijruulii ,
  • Бат 2017-11-10 06:03:56
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг хүний хүн хайрладаггүй юм