Өнөөдөр болох үйл явдлууд
-09.00: Монголын нэрт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан 'ХХ зууны Монголын уран зохиолын үнэт зүйл ба Чадраабалын Лодойдамба' олон улсын эрдэм шинжилгээний хурал  'Туушин' зочид буудлын 'Соёмбо' танхимд болно. Таван орны эрдэмтэд оролцох хурал 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

-09.00: 2014-2017 онд хэрэгжүүлсэн “Хүүхдийн тусламжийн утас-108 төсөл”-ийн үр дүнг танилцуулах, цаашдын зорилтыг тодорхойлох, уулзалт хэлэлцүүлэг “БЛЬЮ МОН ЦЕНТР”-ийн 5 давхарт болно.

-10.00: Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байранд болно.

-10.00: Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ-аас хамтран зохион байгуулах “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн, худалдаа “Мишээл экспо” төвд нээгдэнэ.

-10.00: МҮОНРТВ-ийн 'Цагаан лавай' студид 'Ургацын далай' нэвтрүүлгийн нэрэмжит 'Алтан түрүү' шагнал гардуулах ёслол болно.

 -Онцгой байдлын байгууллагын гурван үеийн чуулга уулзалт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв дээр болно.

-13.00: “Утааны эсрэг аав, ээжүүд“ ТББ-аас хотын захиргааны гадна талбайд тайван жагсаал хийнэ.

 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.