Сэтгэл гаргавал Сэлбэ гол сэргэхэд ойрхон байна даа
Сэлбэ голын нүүрэн хэсэг буюу хотын төв орчмын хэсэг өнгө зүс нэмээд сайхан болсон нь илт. Гэхдээ “даравч далдайна, булавч бултайна” гэдэгчлэн  хойд хэсэг буюу 100 айлын гүүрнээс хойшхи гэр хорооллын дундуурх хэсэг нь хогондоо дарагдаж, шарилждаа баригдчихсан харахаас нүд халтирам.

Гэтэл гүүрнийхээ урд талын хэсгийг “Сэлбэ гол” төслийнхөн цэвэрлэж, тохижилт үйлчилгээг хийсэн борлохоор үнэхээр сайхан харагдаж байна. Эрс тэс ялгаатай нэг голын хоёр талыг яавал адил сайхан харагдуулах вэ хэмээн миний бие бодлоо.
Уул нь анх энэ төслийг бүрэн хэрэгжүүлэхэд нийтдээ 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт  хөрөнгө шаардагдана хэмээн тооцож байснаас 1,8 тэрбумыг "100 айлын гүүрнээс Арслантай гүүр хүртэлх хэсгийг тохижуулж /тохижилт хийгдсэн/, 5 тэрбумыг нь хойд хэсгийг тохижуулахад зарцуулна хэмээж байсан юм.

Тэгэхээр санхүүгийн байдал хүндэрч, улс даяараа “хүндэрсэн” эдийн засгийн тухай ярьж байгаа өнөө үед “Сэлбэ гол” төслийн хоёрдугаар ээлж өнөөдрөөс эхлэн ажилдаа орно гэвэл худлаа. Эхэллээ ч Сэлбэ голыг тохижуулах эхний ээлжийн ажил шиг “хөрөнгө нь асуудалтай байна” хэмээн гурван жил “уяатай” байхыг үгүйсгэхгүй.

Иймээс хамгийн түрүүнд сэлбэ голоо тохижуулаад хөрөнгө мөнгийг нь шийдэж чадахгүй ч ядаж зэрлэг шарилж, хогноос нь салгаж чадах юм шиг ээ. Гэхдээ эн ажилд төр засгийг буруутгаж боломгүй. Учир нь тэндхийн хог хаягдлыг ард иргэд өөрсдөө л бий болгосон шүү дээ.



“Олны хүч оломгүй далай”. Угаас тэндхийн хогийг харж байхад барилгын материалын хог болон гэр хорооллын айлуудын хогоор дүүрсэн нь илт. Тэгэхээр тэр орчмын хүмүүс сэтгэлгүйдээ хогоо сэлбийнхээ голруу цутгачихдаг байж таарах нь. Иймээс олон нийтийн хөдөлгөөн өрнүүлж, тэр хавийн айл болоод албан байгууллага худалдаачдыг оролцуулан сэлбэ голоо цэвэрлэчихэж яагаад болохгүй гэж. Угаас тэдний л тарьсан хог шүү дээ.
Үнэхээр хогоо цэвэрлээд Сэлбэ голын хойд хэсэг торох юмгүй ус нь урсаад ирэхээр их, дээд сургуулиудын оюутнуудыг дайчлаад мод бут сөөг тарьж бас болмоор л санагдлаа. Ингээд оюутнуудаар тариулж, өөрсдөөр нь арчлуулаад явбөл Сэлбэ гол минь сэргэхэд үнэндээ л ойрхон байна даа, нийслэлчүүд ээ.  

/Барилгын хог хаягдал бүр дагтаршчихжээ/


/Бас л хог/


/Шарилждаа баригдчихсан байгаа нь/

/Амьтай голтой урсаж буй Сэлбэ голын хойд хэсэг/

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2014-08-14 22:58:41
    Батболдын засгийн газар юу хийсэн юм бэ??? Тодорхой ажил нэрлээч. Юу ч хийгээгүй.
    103.26.193.23
    Мэдэгдсэн Хариулах
  • сэлбэ 2014-08-14 07:29:07
    уг нь батболдын засгийн газар зөв зүйл эхлүүлсэн, даанч манайхан нэгнийхээ санаачилсан эхлүүлсэн ажлыг дэмждэггүй болохоор энэ ажил зогссон. хэзээ ятар засаг гарч энэ ажил үргэлжилэх вэ
    202.179.11.34
    Мэдэгдсэн Хариулах