Газрын тосны салбарт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна
Уул уурхайн сайд Д.Ганхуяг нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлжүүлэхтэй холбогдуулан  БНСУ-ын “Korea Gaz Corporation”-ийн дэд ерөнхийлөгч Ян Ёнмун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. “Korea Gaz Corporation”-ийг БНСУ-ын Засгийн газар 1983 онд байгуулсан бөгөөд тус улсын байгалийн хийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компани юм байна.Уулзалтын эхэнд сайд Д.Ганхуяг дэд ерөнхийлөгч Ян Ёнмунд Монгол Улсад нүүрсний давхаргын метан хий ашиглах талаар хууль эрх зүйн орчин бүрдсэн үед Тантай уулзаж байгааг бэлэгшээж байна гээд хуулийн талаар товч танилцуулсан юм.

Харин БНСУ-ын “Korea Gaz Corporation”-ийн дэд ерөнхийлөгч Монгол Улсын “Эрдэнэс таван толгой” ХК-тай хамтран эхний шатны судалгааны ажлыг хийж байгаа бөгөөд метан хий боловсруулах туршилтын үйлдвэрээ 2015 оны 6 дугаар сараас эхлэн ажиллуулахаар төлөвлөж байгаагааа хэлэв. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлын бууруулах хэрэгцээг хангахад 2 сая тонн орчим метанын хий шаардлагатай гэлээ. 

Ингээд уулзалтын төгсгөлд Уул уурхайн сайд  Д.Ганхуяг  дээрх төслийг эдийн засгийн болоод нийгмийн өнөдр үр өгөөжтэй төсөл гэдгийг онцлоод энэхүү төслөө амжилттай хэрэгжүүлэхэд нь салбарын яамны хувьд дэмжиж ажиллана гэдгээ  хэлсэн. Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгжүүдээс уламжлалт бус газрын тосны чиглэлээр ажиллахыг хүссэн 12 хүсэлт ирж, хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байгааг  дуулгасан юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.