Х.Баттулга: Бид дахиад чөтгөрийн тойрог руугаа орлоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2017 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж эхэллээ. Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хоригт тавих болсон үндэслэлээ “2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад 55.4 тэрбум төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр олгохоор тусгасан нь үр дүнгүй, мөн Төсвийн хуульд тавигддаг тодорхой шалгуур хангаагүй“ гэж үзсэн юм. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Д.Тэрбишдагва “Улс орны өмнө маш олон асуудал тулгараад байна. Гэтэл хориг тавьснаас олон ажил хойшлогдож байна. Хоригийнхоо асуудлыг ҮАБЗ хэмжээнд яриад зохицуулж болдоггүй юм уу? Ямар шалтгаанаар хориг тавьсан бэ? Бид ард түмэндээ сайхан харагдахаас гадна дэлхийд сайхан харагдмаар байна. Байнгын хороод Ерөнхийлөгчийн хоригийг ямар шалтгаанаар хүлээж аваагүй вэ? гэдгийг тайлбарлаад өг. Нийгэмд Төрийн өндөрлөгт ажиллаж байга хүмүүсийн имиж зөв харагдахгүй байна” гэлээ. 

Үүнд МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хийх ажилгүй дээ хориг тавиад байгаа биш ээ. Ч.Хүрэлбаатар дээр онцгой нөхцөл байгаа учраас хориг тавьсан. Олон удаа УИХ-д суусан, олон удаа сайд болж байсан. Би УИХ-д гурван удаа сууж, хоёр удаа сайдын алба хашиж байсан. Бизнесийг тэлэх бодлого явуулахаар хаалт хийгээд байсан. Өнөөдөр Тавантолгой дээр бизнесийг дэмжих бодлого дээр юу ч явахгүй. Энэ бол бүлэглэлийн төлөөлөл хүн. Тиймээс харамсаад Ч.Хүрэлбаатарт хориг тавьсан. Ч.Хүрэлбаатар болон УИХ-д сууж байгаа бусад хүмүүсийн анкет бүгд дээд боловсролтой. Халамжийн бодлого  бидэнд юу авчирсан бэ? УИХ-д сууж байгаа хүмүүс ард түмнээ бодож болоогүй юм уу. 55 тэрбум гэдэг их мөнгө. Наанадаж, дутагдаад байгаа цэцэрлэгээ барих хэрэгтэй. Бизнесийн салбараас гарсан УИХ-ын гишүүд зөндөө байгаа. “Тавантолгой”-г үнэгүй авах гэсэн бүлэглэл дахиад босоод ирлээ. Бид дахиад чөтгөрийн тойрог руугаа орлоо. Уул уурхайгаар баяжсан бүлэглэл Монголыг атгасан байгаа. Тийм учраас хоёр удаа хориг тавьсан. 55 тэрбум төгрөг өнөөдөр их мөнгө үү. ҮАБЗ одоо хуралдана. Аюулгүй байдлын зөвлөл өргөн хүрээтэй хуралдана. Шинэ оноос өмнө хаалттай хуралдана” гэлээ. 

Мөн Д.Тэрбишдагва гишүүний асуултад Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Хуульзүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Нийгэм, эдийн засгийн байдлыг харгалзан энэ оны төсөвт тодотгол хийсэн. Төсвийн хуулийг зөрчсөн зүйл байгаагүй” гэлээ.

Одоо хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

П.ГОО
Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2017-11-10 07:54:45
    Оджаргал бол зөвхөн таван толгой биш. Тэр авилгалыг хөгжжүлсэн улс орныг буруу замаар яваха эхлэлийг Энхбаяртай хамт бий болгосон хүн. Тэрэнд одоо шорон надо
  • Монгол 2017-11-10 04:10:14
    маш зөв. Монголоо хөгжүүлэхийн төлөө урагшаа. Монголчууд ядуураад байгаа гол шалтгаан нь салбар салбарт амь бөх оршиж буй Мафжсан бүлэглэлууд шүү. Ерөнхийлөгчөө...
  • Зочин 2017-11-09 16:07:28
    Тавантолгойг Баттулга эзэмших үү, Оджаргал уу гэдэг нь сонин биш. Гол нь баялаг бага зардлаар тогтмол гарч байх ёстой. Энэ л чухал.
  • sdf 2017-11-09 15:50:37
    чамаас л болж байгаа шдээ спиртын ченж минь
  • Иргэн 2017-11-09 15:04:34
    Чадна, өр ширийг минь дарж өгнө, бүх юмыг цэгцэлж амьдралыг сайхан болгоно, хараарай та нар минь гэж байгаад л гарч ирсэн биздэ. Одоо юун чөтгөрийн тойрог вэ
  • ZOCHIN  2017-11-09 12:09:15
    BELEN MONGO TARAAGAAD EMZEGHEN EDIIN ZASAGTAI ULS HEZEE CH SAIJRAHGUI. TARAASAN MONGO ZUGEER L SALHIND HIISEH TCAAS 2 IJILHEN. 1 UILDVER BOL .......
  • Suren 2017-11-09 12:03:41
    Heleh ch ug alga daa bugdiig ni soih umsan yaj itgej sanaa ogch bailaa haramsaad ch barahgui ni
  • Иргэн 2017-11-09 11:42:35
    Энэ хүн Монголын Бөхийн холбооны Ерөнхийлөгч, за бүр үсрээд л Биеийн тамир, спортын хорооны дарга л байхдаа таарах хүн юм!!!
  • zochin 2017-11-09 10:33:30
    YUN chutguriin toirogoos garah ve ERUNHIILUGCH MIN ta ter heregt holdood bga A.GANSUKH AN SONGUULID YALAGDUULSAN Z.ENKH BOLD narasaa salahgyi baij yaj garah yum...
  • Зочин 2017-11-09 09:54:53
    Чөтгөрийн тойргоос гаргана.Ард түмний өрийг тэглэнэ гэж гарч ирсэн биз дээ
  • MAH d sanal ugsun zaluu 2017-11-09 08:54:35
    Ene Ih hurlyg taraayoo. Nemer ur dun garahgui ni todorhoi bolloo.
  • бөб 2017-11-09 08:39:32
    чөтгөрийн тойрогтоо дахин орлоо ч гэх шиг. Хэзээ гарсын
  • Өвгөн 2017-11-09 07:43:40
    Монгол ялна, эвтэй бол шүү, амлалт хулхи байсан уу, үйлдэл дээрээ харагддаг гэдэг дээ
  • өвгөн 2017-11-09 07:26:08
    Монгол ялна, эвтэй бол, хулхи байсан уу, үйлдэл дээрээ харагддаг гэдэг дээ
  • nar 2017-11-09 07:19:14
    X.Battulga uhej dald oroosoi nil tatvariin gemt herge huleehgui spirtnii gemt hergeeree shorond suuh yostoi buzar amitan.
  • зочин 2017-11-09 07:10:55
    ийм ерөнхийлөгчтэй болчих гэж, хөөрхийг буцаан татах хууль байхгүй биз
  • Зочин 2017-11-09 06:32:17
    ТУЛГА ГЭЖ ТУЛГА ТОЙРСОН ХЭРҮҮЛ ХИЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ
  • Zochin 2017-11-09 06:26:16
    Ene eronhiilogch ardchilsan namd uichleed bn iim bj bolohgu taniig muuhai haragduulj bn
  • zz 2017-11-09 06:12:20
    ur teglene gesen yasan be Battulgaa
  • zochin  2017-11-09 05:33:33
    tsalin n xurexgui boonyum bolood bnaa eronxiilogchoo!! ene asuudal bish uu!
  • Хуучин цэрэг. 2017-11-09 05:24:14
    Авилгал, хуйвалдаан, гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн энэ улс төрөө ёстой сайхан харагдуулж харагдаач... Үнэндээ луйварчид/гэмт хэрэгтнүүд/-ын л зодоон, хэрүүл ... ...
  • zochin  2017-11-09 05:12:14
    chutguriin gej zuv hellee .bvh umiig uls turuus hol bgaasai gej l yrldag boljee .sport suvagtai bolmoor bna uls turuus hol baih heregtei geel !!!!!!!!!!!!!!!!!...
  • Бааскаа 2017-11-09 05:03:40
    Нөгөө бүх хүний банкны өрийг тэглэх юу болсон бэ. Бас л худлаа хулхидсан уу.