Нефть боловсруулах үйлдвэрийн сураг

Энэ жил нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг ярьж эхэлсний болон анхны Ерөнхийлөгч П.Очирбат энгэрээ газрын тосоор мялаасны 25 жилийн ой тохиож буй. Өнгөрсөн хугацаанд олон газар шавь тавьсан ч газрын тосны үйлдвэртэй болох Монгол мөрөөдөл биеллээ олсонгүй. Шатахууны хувьд хойт урд хөршөөсөө хараат байсаар өнөөдрийг хүрч байна.  Үнээ нэмсэн нэмээгүй бид хоёр хөршөөсөө шатахуунаа авахаас өөр сонголтгүй. Шатахууны үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг. Энэ хэрээр ард түмний ачаа хүндэрнэ. Энэ бол нефть боловсруулах үйлдвэр барих мөрөөдлөө биелүүлж чадаагүй Монголчуудын зовлон. Тойрч гарах аргагүй. Бензин шатахуун яаж ч бодсон стратегийн маш чухал бүтээгдэхүүн. Тэгэхээр улс орны аюулгүй байдлын нэг баталгаа болно гэсэн үг. Иймээс манай улс олон улстай чөлөөт харилцаатай болсон энэ үед өөрийнхөө нефтийг гаргах, боловсруулах зайлшгүй шаардлагатай.  Гэтэл байгаа баялгаа түүхийгээр нь хил давуулсаар байна. 

Анх Халх голд “Петро чайна тамсаг”-ийн олборлолт хийж байгаа нөөцийг Англичууд анх судалгаа хийж олсон байдаг. Харин үүнийгээ Хятадад зарчихсан. Ингэснээр бид түүхий бүтээгдэхүүнийг нь гаднын улс зөөгөөд, өөрсдөө бэлэн бүтээгдэхүүн өндөр үнээр авч явсаар л ирсэн. 

Харин өнгөрсөн оны сүүлчээс дахин боловсруулах үйлдвэр барих сураг гарсан. Монголчууд ч итгэл тавин хүлээж сууна.

Энэ нь БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэр барих гэнэ.Одоогоор хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр, түүнд тусгасан нэмэлт өөрчлөлтийн дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барьж байгуулах нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулж эхэлсэн байна. Мөн ирэх оны эхний улиралд газрын тосны үйлдвэр байгуулах тендер зарлах боломжтой гэнэ. 

Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон байгаа юм. Мөн  үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байна.

Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт 1 тэрбум ам.доллараар буурах бөгөөд валютын гарах урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах тооцоог албаныхан гаргаад байна. Ийнхүү өөдрөг төсөөллөөр дүүрэн нефть боловсруулах үйлдвэрийн сураг гарч эхэллээ. 

 

П.ГОО
Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-11-18 01:10:03
    Хүрэлсүх олон юм руу савчаад хэрэггүй зөвхөн энэ нефтийн үйлдвэрийг л бариад ашиглалтанд оруулчих тэгвэл ёи дараагийн ерөнхийлөгч болно .Нефт импортлогч нар эср...
  • Эн 2017-11-10 03:54:23
    Биелэлээ олоойрой. Хурай хурай
  • Шаардлагагүй болсон. 2017-11-09 08:03:47
    2020онд цахилгаан автомашин жириин үнэтэй болно. 2030 онд бүх автомашин цахилгаанаар явдаг болно. Энэ тухай дэлхийн үйлдвэрлэгч нар зарлаад технологиo өөрчилж б...
  • Bi 2017-11-09 03:11:05
    Хүүкийн ЗГ энийг нэг ажил болгочих юм бол чамайг Харин Монголын ард түмэн шүтнэ шүү
  • Pee 2017-11-09 03:03:04
    Namaig nusgai bandi baihiin l neg iim ym yarij zuragtaar neeh tom hamartai ah huu unetei deelee tos bolgool baisan. odoo hiiheer ni l hiilee dee chadlaa daa gey...
  • иргэн 2017-11-09 01:51:19
    мэдээ бичиж чадахгуй пгоо хирээ мэдэж том асуудал хендеж бай хаа байсан нефьтийн уйлдвэр дахиад 25 жил ярина тэр уед монголын нефьт дуусна гуйцээ