Хөлбөмбөгчид Сингапурын багийг хожлоо

Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний “I” хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр/11.08/ Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд явагдлаа.

Анх байгуулагдсан жилдээ ААШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдсөн Монголын залуучуудын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Сингапурын багтай хийсэн юм.

Тоглолтын нэгдүгээр үед 2:1-ээр Сингапурын шигшээ баг давамгайлсан ч манай залуус шийдвэрлэх хагаст тун хариуцлагатай тоглож, үндсэн цаг дуустал тэмцэж чадсанаар гайхалтай эргэн ирэлт хийлээ. Тодруулбал, нэгдүгээр үеийн төгсгөлд 11 метрийн торгуулийн цохилтоос тоог ойртуулсан Монголын шигшээ багийн 9 дугаартай довтлогч М.Жансерик 53, 87 дахь минутад гоол оруулан, тоглолтын үр дүнг эргүүлсэн. М.Жансерик хеттрик /3 гоол/ толилуулаад зогсохгүй шүүгчийн мэдлийн цагт гоол оруулан тоглолтын эцсийн үр дүнг 2:4 болгов.

Ийнхүү энэ жил үүсгэн байгуулагдаж эхнийхээ тэмцээнд орсон Монголын 19 хүртэлх насны шигшээ баг анхныхаа хожлыг авч, гурван оноо авлаа.













Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.