Нийслэлийн иргэд ундны усны найдвартай үүсвэрээр хангагдах боломж бүрдлээ

Азийн хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд   Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор үйлдвэрийн насос, станцын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах дэд төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр хүлээлгэн өглөө.

Дэд төслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Төслийн захирал, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Азийн хөгжлийн банкны Хот төлөвлөлтийн багийн ахлах Арнауд Хикмэйн, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Төслийн зохицуулагч Д.Авирмэд, Комфорт Импексийн захирал Ө.Пүрэвбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн хүрээнд Үйлдвэрийн станцад гүний худгийн  16 ширхэг насосыг иж бүрнээр нь шинэчлэн суурилуулсан байна. Үүнд өргөгчийн 285 квт-ийн WILO маркийн насос 4 ширхэг, ABB брэндийн 250квт-ийн давтамж хувиргагч 2 ширхэг, 0.4 квт-ийн таслах, залгах төхөөрөмж 3 ширхэг, 300-500 мм-ийн диаметртэй хаалт 11 ширхэг, цахилгаан хаалт 4 ширхэг, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий урсгал хэмжигч 4 ширхэгийг тус тус суурилуулжээ.

Насос станцуудад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр, УСУГ-т нэгдсэн удирдлагын СКАДА систем байгуулж, ялангуяа давтамж хувиргагч суурилуулснаар суурилсан насосны ажиллагаатай болж, цахилгаан эрчим хүчийг 15-30 хувь, цэвэр усныг 5-10 хувь хэмнэх тооцоо гарсан байна.

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын үйлдвэрийн районыг усаар хангадаг Үйлдвэрийн эх үүсвэр буюу “Б” станц нь анх 1964 онд 1-р өргөгчийн 9 гүний худаг, 2-р өргөгчийн 4 ширхэг насос бүхий станцын барилга, 2000 м3-ийн багтаамжтай 2 усан сан, хлорын барилгын хамт ашиглалтанд орж байсан аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-11-09 06:49:09
    tuuz haichladag uzangaa orhiochee. naadah chini ADB, EBRD zeeliin hurnguur 2013 ond tohirson asuudlar hiij bgaa um. tuuz haichlagsad end pad baihgui
  • иргэн 2017-11-08 14:14:22
    уусвэр биш техникийн шинэчлэл л байна шуудээ