Эрүүл мэндэд тустай хүнсний ногоонууд

Сармис


 

Сармисанд агуулагддаг хамгийн чухал бодис бол аллицин юм. Судалгаагаар сармис зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөхөөс гадна цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг нь тогтоогдсон байна. Амьтан дээр хийсэн судалгаагаар чихрийн шижинтэй харханд сармисны тос болон бэлдмэл өгөхөд цусан дахь сахарын хэмжээ буурснаас гадна инсулинд мэдрэг байдал нь сайжирч байжээ. Сармис цусан дахь нийт холестеролын хэмжээг бууруулдаг бөгөөд бага нягттай холестеролыг бууруулж, өндөр нягттай холестеролын хэмжээг нэмэгдүүлдэг байна

Ногоон вандуй


 

Нэг аяга чанасан ногоон вандуй 9 гр эслэг, 9 гр уураг, А, С, К, В1, В2, В3 аминдэм, фолийн хүчил зэргийг тодорхой хэмжээгээр агуулдаг. Эслэгийн агууламж өндөртэй тул хоол боловсролтыг сайжруулж гэдэсний ашигтай нянгийн үйл ажиллагааг дэмжиж, холестеролын хэмжээг бууруулж, бие махбодоос хортой бодисуудыг гадагшлуулдаг. Мөн вандуй нь хавдрын эсрэг үйлчилгээтэй сапонин хэмээх нэгдлээр баялаг, Судалгаагаар сапонин нь хавдрын эсийн өсөлтийг дарангуйлж үхүүлж байсан байна.

Цагаан гаа


 

Цагаан гаа нь дотор муухайрах, бөөлжилтийн эсрэг үйлдэлтэй нь тогтоогдсон. Мөн үрэвслийн эсрэг бодис агуулдаг бөгөөд үе мөчний үрэвсэл, тулай өвчний эмчилгээнд ач холбогдолтой.

Судалгаагаар үе мөчний үрэвсэлтэй өвчтөнгүүдэд цагаан гааны ханд өгөхөд өвдөгний өвдөлтийг бууруулахаас гадна бусад шинж тэмдгийг бууруулж байжээ.

2015 онд хийсэн судалгаагаар чихрийн шижин өвчний үед цагаан гааны бэлдмэл өгөхөд 12 долоо хоногийн дараа цусан дахь сахарын түвшинг бууруулах нөлөө үзүүлж байжээ.


Эх сурвалж: НЭМҮТ/healthline.com

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.