Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлнэ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабуг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын үнэт зүйлс, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Мөн өндөр, дээд түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлууд хэрэгжиж байгаад талархлаа илэрхийлээд БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг үр дүнтэй ашиглахад онцгой анхаарна гэлээ.

Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр, түүнд тусгасан нэмэлт өөрчлөлтийн дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барьж байгуулах нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулж эхэлсэн байна. Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын үеэр яригдсан нөгөө чухал асуудал нь Мэдээллийн технологийн аутсорсингийн төв байгуулах төсөл юм. Газар зүйн байршил, дэд бүтэц, хүний нөөц зэргийг бодолцоход энэ төв цаашид мэдээллийн  Data center болж өргөжих боломжтой юм. Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих эдгээр төслийг хэрэгжүүлэх техникийн баг өнөөдөр Улаанбаатарт ирж байна, уулзалт, сургалт зохион байгуулна. Ирэх оны эхний улиралд газрын тосны үйлдвэр байгуулах тендер зарлах боломжтой гэж ноён Элчин сайд Суреш Бабу хэллээ.

Онцгой байдлын ерөнхий газрын 25 албан хаагч Энэтхэг Улсад сургалтад явж байгаа. Хилийн хамгаалах ерөнхий газрын Удирдлагын төв байгуулахад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ. Мөн харилцан туршлага солилцох, мэргэжилтэн сургах ажлыг хийнэ зэрэг ажлыг зохион байгуулж байгаа гэж Элчин сайд хэллээ.

Уулзалтын үеэр яригдсан бас нэг асуудал нь Энэтхэг Монголын хооронд шууд нислэгтэй болох талаар санал солилцов. Шууд нислэгтэй болсноор бизнес, аялал жуулчлал хөгжих төдийгүй хөрөнгө оруулагчдыг татна. Мөн дээрх том төслүүдийн ажлыг эрчимжүүлэхэд тустай гэдгийг хоёр тал онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Byalduuchid 2017-11-11 02:21:44
    xudlaa daa. Elchingiinhen ni yamar ch chadvargui, xar zaxiin naimaachin shig l nudxuud bna lee. Ajliin yariltslaga deer xunii tsaling xurtel.naimaaltsaad kkk
    103.229.121.104
    Мэдэгдсэн Хариулах
  •  2017-11-08 15:11:54
    Манайх утаат машины сүүлчийн оршуулгын газар болохгүйн тулд одооноос цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй
    202.9.40.123
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2017-11-08 13:54:31
    Нефть боловсруулах үйлдвэр гэж мөн ч олон жил ярилаа даа! Худалч хүний маргааш нь барагдахгүй гэгчээр бас л хоосон үг биз дээ?
    66.181.179.114
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2017-11-08 13:05:41
    Enethegyn zeleer umnu ni heregjesen tusluud dandaa dampuursan shdee. Ter hovdiin tsementyn uildver, IT park geh met. Edgeer ur ashiggui tuslig tatvarar tulj bga...
    213.3.37.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Nam bus irgen 2017-11-08 13:04:34
    Bariachee turgeleechee avilgald idegdsen hulgaichuudaa.
    103.212.116.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-11-08 11:10:09
    Бас хуцаж байгаа юм шүү 2 хүн суудаг машин цахилгаанаар явах байх цаашлаад 1 тн ачаа даах машин үүнээс томыг чи цахилгаанаар явуулаад байх уу тэнэгээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • одоо шаардлагагүй. 2017-11-08 09:17:51
    цахилгаан автомашиний эрин эхэлж байхад нөфть болосруулах үйлдвэрээр яах гэж байгаа юм бол ???
    202.131.242.130
    Мэдэгдсэн Хариулах
    • ккк 2017-11-08 09:45:24
      Өөрөө нефть импортоор оруулж ирдэг үү??? Цахилгаанаар ажилладаг ачааны машин харав уу???
      202.131.246.180
      Мэдэгдсэн Хариулах
  • user 2017-11-08 09:13:42
    Boltugai boltugai, harj l bhas
    202.70.46.20
    Мэдэгдсэн Хариулах