Ам.доллар 1900 хүрлээ, төв банк юу хийх вэ?
Ханшийн самбар дахь нэгж ам.доллар өчигдөр 1900 төгрөгийг давлаа. Эдийн засагчдын дүгнэлтээр  бол хөрөнгө оруулалт буурч ам.долларын нийлүүлэлт багассанаас энэ “галзуурал” явж байна гэж үзэж байгаа.  Гэтэл  бид хөрөнгө оруулалтыг татах хуулиудаа баталж, байдал сайжирна гэж үзсэн ч  салхи наашаа эргэх шинжгүй байна. Төв банк харин одоо юу хийх нь тодорхойгүй. Бодлогын хүүгээ  нэмж 12 болгосон  нь ч, уржигдар 24 сая ам.доллар арилжааны  банкуудад худалдаад ч  ханшийн  өсөлтийг хязгаарлахад дэм  болсонгүй бололтой. 

Бие даагч гишүүд өнгөрсөн зургадугаар сард Монголбанкны  ерөнхийлөгч Н.Золжар­галыг  огцруулах бичгийг спикерт өгсөн ч чуулган хаагдаад мартагдсан. Тэр бичиг одоо З.Энхболд даргын ширээн дээр байгаа болов уу. Харин  УИХ-ын гишүүн  Г.Баярсайхан ам.доллар 2000 хүрэхэд Төв банкны  ерөнхийлөгчийг огцруулна хэмээн бичгээ  бэлдэж суугаагаа хэвлэлээр мэдэгдэж байгаа юм. С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын  өргөн барьсан уг бичигт “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” хэмээн заасныг Монголбанк хангаж  чадахгүй байгаагаас ерөнхийлөгч  нь  огцрох ёстой “хэмээсэн байсан юм.

Албан бус мэдээллээр бол манай улсын валютын  нөөц 67 хувиар  буюу 24.4 тэрбум ам.доллараар буурсан гэж үзэж байгаа юм. Энэхүү огцом  бууралт ам.долларын ханшид нөлөөлсөн гэж үзэж  байгаа  боловч Н.Золжаргал ерөнхийлөгч ажлаа муу хийсэн хэмээн эдийн засагчид  онцолж буй. Хэрэв  ээлжит бус чуулган зарлагдвал хэлэлцэх асуудалд нь Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах  асуудал ямар ч  байсан орох бололтой.

Ө.СОНОР
ЗУУНЫ МЭДЭЭ

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dfdfdf 2014-08-15 00:31:33
    Neg musun 2000 bolchuul amarvch yumuu, toonii mashin enter gehgui... hahaha
    202.80.5.68
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-14 01:52:13
    ene arai dendej bnaa.
    202.21.106.166
    Мэдэгдсэн Хариулах