Онцгой байдлын байгууллагын гурван үеийн чуулга уулзалт болно

Онцгой байдлын байгууллагаас ахмад үеийнхнийхээ туршлага, мэдлэгийг залуу хойч үедээ өвлүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор гурван үеийн чуулга уулзалтыг гурван жилдээ нэг удаа зохион байгуулдаг уламжлалттай.

Тэгвэл гурван үеийн гуравдугаар чуулга уулзалт “Онцгой байдлын байгууллагын залгамж чанарыг бэхжүүлье” уриан дор энэ сарын 10, 11-ний өдрүүдэд  болох гэж байна.

Чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа дунд, залуу гурван үеийн төлөөлөл оролцож Онцгой байдлын албаны өнгөрсөн үеийн ажлын туршлага дурсамж, үйл хэрэг, ирээдүйн хөгжлийн талаар санал бодлоо солилцох юм.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, туршлагад суурилсан манлайллыг хэрхэн бий болгох талаар хэлэлцэж, зөвлөмж гаргах юм байна. 

П.ГОО
Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.