
Ерөнхий сайд У.Хүрэлсүх тусгай дуут дохиог цэгцлэх үүргийг дагуу Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан, ажиллаж байна.
Шалгалтаар нийт 102 зөрчлийг ирүүлсэн байна. Дуут дохионы зөвшөөрлийн хугацаа дууссан-30, зөвшөөрөлгүй-66, зөвшөөрлийн он засвартай-3, зөвшөөрснөөс өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн-3 зөрчил илрүүлжээ. Зөвшөөрөлгүй гэрэл дохионуудыг хураан авсан байна. Харин бусад тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгож, жолоочоос гурван оноо хасчээ.
Өнөөдрийн байдлаар 1412 тээврийн хэрэгсэл тусгай дуут болон гэрэл дохио ашиглах зөвшөөрөлтэй замын хөдөлгөөнд оролцож буй. Шалгалт эхэлсэн 10 дугаар сарын 30-наас хойш нэмж зөвшөөрөл олгоогүй байна.
П.ГОО
Оллоо.мн