Ханхүү нарыг баривчилснаас хойш нефтийн үнэ хаданд гарав

Нефтийн үнэ сүүлийн хоёр жилд байгаагүйгээр өсөж, баррель нь 62 ам.доллар боллоо.

Шинжээчид ийнхүү үнэ өссөнийг Саудын өв залгамжлагч хунтайж Мухаммад бин Салманы гарт засаглалыг бэхжүүлж буйгаас болж хөрөнгө оруулагчид түгших болсонтой холбон тайлбарлаж байна. Тэрбээр өмнө нь ОПЕК-ийн квотыг бууруулна гэж мэдэгдсэн билээ.

Саудын Араб улсад ханхүү нарын баривчилгаа саяхан болсон нь нефтийн үнэ шинэ дээд амжилтдаа хүрэхэд нөлөөлжээ. Тус улсын дөрвөн сайд, 10 гаруй сайд асан, 11 ханхүүг авлигын хэрэгт сэжиглэн баривчилсны дараа Brent маркийн нефть баррель нь 62.87 ам.доллар болон өсөж, хамгийн сүүлд 2015 оны долоодугаар сард 62 ам.доллар хүрч байснаас давжээ. Өчигдрийн байдлаар Brent маркийн нефтийг 62.56 ам.доллараар худалдаж байв.

“Al Arabiya” сувгийн мэдээлснээр Саудын Арабын зарим албан тушаалтан 2009 онд Жедда хотод болсон үерийн хэргээр саатуулагдсан байна. Энэхүү үерийн улмаас 70 гаруй хүн амиа алдсан билээ. Үүнээс гадна бусад албан тушаалтан нь Саудын Арабт 2012 онд дэгдэж, гуравхан жилийн дотор Өмнөд Солонгос, Австри, АНУ зэрэг дэлхийн 20 оронд тархсан коронавирус буюу MERS-тэй тэмцэх асуудалд оролцсон хүмүүс аж.

Саатуулагдсан хүмүүсийн дунд Ойрх Дорнодын хамгийн баян хүмүүсийн нэг, тэрбумтан, ханхүү Аль-Валид бин Талал болон “Saudi Aramco" нефтийн компанийн ТУЗ-ийн гишүүн, тус улсын Сангийн сайд асан Ибрагим аль-Ассаф нар байгаа гэнэ.

“The New York Times” сонины мэдээлснээр Саудын нийслэл Эр-Риядад орших “Ritz Carlton” зочид буудлаас хүмүүсийг шилжүүлсэн аж. Магадгүй энд л саатуулагдсан ханхүү нар, албан тушаалтнууд байгаа бололтой.

Саатуулагдсан хүмүүсийг яг юунд буруутгаж байгаа нь одоо ч тодорхойгүй байна. Гэхдээ баривчилгааг авлигын эсрэг мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд явуулж буй юм.

Энэхүү баривчилгаанаас өмнөхөн Саудын Арабын хаан Салман ибн Абдул-Азизын зарлигаар авлигын эсрэг хороо байгуулагдсан. Тус хороог хааны хүү, ханхүү Мухаммад бин Салман толгойлж буй аж. Нэгэн таамаглалаар бол баривчилгаа явуулсан гол шалтгаан нь Мухаммад бин Салман тус улсын засгийн эрхийг гартаа бүрэн төвлөрүүлэх гэсэн оролдлого гэжээ.

“Авлигатай тэмцэх нь яах аргагүй Саудын Арабт явуулж буй шинэ кампанит ажил. Үүгээр Мухаммад бин Салман өөрийгөө шинэчлэгч, хүмүүст анхаарал тавьсан үйл хэрэгтэн болж харагдах гэж байна” хэмээн улс төрийн эрсдэлүүдэд анализ хийдэг “Eurasia Group" консалтинг компанийн захирал Айхам Камель хэлснийг “Bloomberg” агентлаг дамжуулсан байна.

Үүнээс гадна хаан ширээ залгамжлагч, өдгөө 32 настай хунтайж үнэхээр хаан ширээнд гарах юм бол Абдул-Азиз аль Саудын хүүхэд биш анхны хаан болох юм. Түүний хувьд хэмжээ хязгаартай исламын шашныг улс орондоо авч ирэх, түүнчлэн нефтийн экспортлогч орнуудын квотыг бууруулахыг дэмждэг гэдгээрээ алдартай.

Шинжээчдийн тайлбарлаж буйгаар нефтийн үнэ өдгөө ийнхүү өссөн нь тус улсад баривчилгаа явуулж байгаагаас болж хөрөнгө оруулагчдын санаа зовниж буйтай холбоотой. “Нефтийн томоохон үйлдвэрлэгч, экспортлогч орон эдийн засагтаа шинэчлэл өөрчлөлт хийж байна. Энэ нь мэдээж тогтворгүй байдал, улс төрийн эрсдэлийг дагуулах нь ойлгомжтой. Энэ бүхэн үнэд нөлөөлж байна” хэмээн “Emirates Nbd Bank” шинжээч Эдвард Белл мэдэгджээ.

Сиднейн* “CMC Market’’-ийн шинжээч Рик Спунерийн үзэж буйгаар Саудын Арабаас ирж буй мэдээллүүд нефтийн зах зээлд “түгшүүр" төрүүлж буй гэнэ. Гэхдээ түүний хэлж буйгаар энэ бүхэн нефтийн нийлүүлэлтэд нөлөөлнө гэж хэлэхэд хэцүү гэжээ.

“Саудын Арабын ОПЕК-т явуулах стратеги өөрчлөгдөнө гэж би бодохгүй байна. Хэдий тийм боловч өнөөгийн нөхцөл байдал зах зээлд тодорхойгүй байдлыг үүсгэж байна” хэмээн “BlackRock International Ltd” ерөнхий стратегич шинжээч Руперт Харрисон “Bloomberg’'-т өгсөн ярилцлагадаа дурджээ.

Өнгөрсөн сарын сүүлчээр нефтийн ханш баррель нь 60 ам.долларыг л зааж байсан юм.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-01-19 22:21:12
    энэ мэдээ бараг нэг жил боллоо ккккк
    99.203.81.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Манайх ч бас ингэх хэрэгтэй 2017-11-23 09:44:57
    АНУ-гийн нохой байж л дээ, одоо л нэг дэлхийн эдийн засаг амьсгаа авах нь дээ, манайх саарал байшингаа хэзээ цэвэрлэх бол
    103.57.92.224
    Мэдэгдсэн Хариулах