МҮЭХ-ны Их хурал болно

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:
МҮЭХ-ны ээлжит XXII Их хурал маргааш МҮЭСТО/баруун 4 зам/-нд эхэлнэ.
 
09:30 цагт: Хүүхдэд ээлтэй хот санаачлагыг үйлчилгээний байгууллагуудад өрнүүлэх, хүүхэд гэр бүлд чиглэсэн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, тэдэнд ээлтэй, гэр бүлийг дэмжсэн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчим” сургалтыг худалдаа үйлчилгээний байгууллагуудад Чингис зочид буудлын 3 давхарт зохион байгуулна.

09:30 цагт: Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний Хөгжлийн Газар "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулна. Тус өдөрлөгөөр Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагааг иргэд олон нийт, аж ахуйн нэгжүүдэд танилцуулж мэдээллэж, иргэдийнхээ санал хүсэлт болон үзэл бодлын сонсож цаашдын үйл ажиллагаандаа тусгана.
 
11:00 цагт: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарын ахмадууд болон эрдэмтэн судлаачид, ТББ-ын төлөөлөлтэй уулзана. Хаана: Төр засгийн үйлчилгээний "Элит" төвд

Монгол ньюс мэдээллийн төвд

11:30 цагт: КРИС ДЕРКСЕН ТРИО хамтлагийн тоглолтын хэвлэлийн бага хурал болно.
12:00 цагт: "Одод болохын хүслэн" тоглолтын талаарх хэвлэлийн хуралтай.

15:00 цагт: Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт УЛААНБААТАР ХОТЫН ТӨВЛӨРЛИЙГ БУУРУУЛЖ,
ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛҮҮДЭЭС ГАРАХ АРГА ЗАМУУД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болно. Хэлэлцүүлэгт Монголын урдаа барьдаг зөвлөх инженерүүд,эрдэмтэд,Хот төлөвлөгч, Инженер-эдийн засагчид, мэргэшсэн архитекторууд оролцоно.

Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар Ус хангамжийн Үйлдвэрийн эх үүсвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийжээ. Өнөөдөр нээлтийн ажиллагаа нь Ус сувгийн удирдах газарт болно. Холбогдох утас 99121618

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.