UBtraffic.mn: Түгжрээнд уураа барахаа болино

Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь замын түгжрэл болоод удаж байна. Замын түгжрэлийн мэдрээгүй хүн Улаанбаатарт байхгүй гэж болно. Өнөөдөр нийслэл хотод 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.

Их хотын иргэдийн хувьд замын хөдөлгөөнд оролцохдоо замаа төлөвлөж сонгох, явах маршрутаа зөв мэдээлэл дээр тулгуурлан сонгож зорчих нь түгжрэлд саатахгүй, цаг заваа хэмнэх том давуу талыг бий болгодог. Тэгвэл замын хөдөлгөөний мэдээллийг шуурхай авч, явах маршрутаа сонгон саадгүй зорчих боломжтой боллоо.

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын ачааллыг бууруулах зорилгоор жолооч нарт замын хөдөлгөөний мэдээллийг цаг тухайд нь хүргэх үүднээс нэгэн шинэ технологийг нэвтрүүлжээ . Ингэснээр жолооч нар явах чиглэлийнхээ зай, туулах дундаж хугацааны тооцоолол, хөдөлгөөний ерөнхий байдал, уулзвар, гарцууд дахь түгжрэл, осол саадын мэдээлэл, зам засвар, замын саад, төлбөртэй зогсоолын талаар шууд мэдэх боломжтой болсон байна. Хүсвэл жолооч та өөрийн явж өнгөрөх уулзварынхаа камерын дүрсийг ч харж болно.

Харин эдгээр мэдээллийг авахын тулд www.UBtraffic.mn вэбсайтаар болон өөрсдийн гар утас, таблетад UBtraffic.mn аппликейшныг Play store, App store-оос үнэ төлбөргүй татан авч суулган ашиглах боломжтой юм.

Мөн тус төвөөс жолооч нарт зориулан илүү хялбар шийдэл, хэрэглээг бий болгосон дараа дараагийн аппликейшнуудыг тун удахгүй гаргахаар ажиллаж байгаа аж.

Замын хөдөлгөөний урсгалын талаар нэгэнт бид мэдээлэлтэй болсон болохоор бусад хөдөлгөөнд оролцогчдодоо хүндэтгэн ТА-БИ-ТА зарчмаар Замын хөдөлгөөнийг дүрмийг баримтлан, замын хөдөлгөөндөө соёлтой оролцох л үлдлээ.



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • anhaa 2020-04-06 10:28:34
    ubtraffic.mn app tataj awsan kamerar harah gehar aldaa zagaad bn yahu
    162.158.7.74
    Мэдэгдсэн Хариулах
  • БАТҮҮЛЭЭ БУЦААД ИРЭЭЧ 2017-11-08 06:43:45
    ЭНЭ ЗАСАГ НҮГЛИЙН НҮДИЙГ ГУРИЛААР ХУУРСАН ЮМ Л ХИЙДЭГ БОЛЖЭЭ
    202.72.245.209
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-11-08 06:21:00
    MOBICOM saryn 10 hongiin dotor internet n duusjdag iimerhuu shine app bolon busad medeelel avahaas aij amdrah yum, utga alga
    66.181.184.142
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-11-08 05:32:07
    Гадаадын туршлагаас харахад уулваруудыг нэвтрэх давхар гүүр зам барих хэрэгтэй, тэгвэл түгжрэл алга болно
    66.181.188.248
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-11-08 04:36:33
    хаагуур ч явсан түгжрэлтэй байхад шал дэмий юм сэдэж мөнгө идэхийн. Тэгсэнээс давхар зам тавихаа бодвол дээр байх даа. ёстой лойчихсон төр юм даа
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-11-08 04:31:03
    замын цагдаагын уулзвар дээр торгууль хууль үйлчилдгүй цагдаа нь харсан ч хараагүй юм шиг байдаг улаан дохио ассан байхад яг л дэнгийн эрвээхэй шиг цуварсаар да...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-11-08 04:25:39
    ingeji erguu amitdyg khuurch baygaa yum shig yum yaridagaa bolioch . mianguujingiin ug
    103.229.121.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Lлаларуудаа 2017-11-08 01:57:02
    Худлаа монго идээд байхаар тов замаар давхар зам тавьчихаачэээ
    66.181.183.181
    Мэдэгдсэн Хариулах