Гадны санхүүгийн байгууллагын өмнө Монгол Улсын хууль хүчгүйдэж болохгүй гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр  /2017.11.07/  хуралдаж, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн ажлын хэсгийн дүгнэлт, 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

Төсвийн тодотгол төсвийн тухай хуулийг зөрчиж орж ирсэн. Тиймээс хууль дээдлэх зарчмаа баримтлах ёстой гэдэг утгаараа Ардчилдсан намын бүлэг тодотголыг дэмжихгүй гэдгээ тухай үед илэрхийлж байсан. Мөн төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шаардлагыг тавьсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн 2017 төсвийн тодотгол үндсэндээ бодлогын зарчим баримтлаагүй, хууль дээдлээгүй байна гэсэн шатгаанаар хориг тавьсан нь Төсвийн тодотгол хууль зөрчиж, хууль  дээдлэх зарчим алдагдсан гэдэн Ардчилсан намын бүлгийн өмнөх байр суурьтай нийцэж байгаа гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо. Мөн тэрбээр "Сүүлийн үед ОУВС нэрээр Монгол Улсын маш олон хууль, тогтоомжийг зөрчиж байна. Монгол Улс тусгаар улс. Өөрийнхөө хуулийг ягштал мөрдөх ёстой. Түүнээс гадны санхүүгийн байгууллагын шахалтаар ийм нөхцөл байдлыг үүсгэж, хууль зөрчиж болохгүй. Тухайлбал, Төрийн албан хаагчдын цалингийн тухай асуудлаар Төрийн албаны хуулийн 28.4.5-д заасанаар төрийн албан хаагчдын албан дундаж цалингийн хэмжээ хувийн хэвшилд ажилагсдын адилтгах албан тушаалын цалингийн дунджаас тав буюу түүнээс хувиар бага болсон тохиодолд албан тушаалын цалингийн сүлжээ жишгийг нэмэгдүүлэх саналыг төрийн албаны төв байгууллага хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн төв захиргааны байгууллагатай хамтран боловсруулж, төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхийн өмнө УИХ-д танилцуулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ гэсэн хуультай. Харамсалтай нь энэ хуулийг зөрчөөд ОУВС-ийн шахалтаар цалин нэмэх боломжгүй байна гэж байгаа нь буруу. Цалингийн тооцооллын тухайд тав буюу түүнээс хувиар бага болох гэсэн хуулийн заалт зөрчигдөөд өнөөдрийн байдлаар нийт 188 мянган төрийн албан хаагчдын цалин улсын дунджаас 24.8 хувийн зөрүүтэй болсон байна. Тиймээс ирэх оны төсвөөс элдэв үр, ашиггүй, тооцоо судалгаагүй, зардлыг танаж, төрийн албан хаагчдын  цалинг 10 хувиар хуулийн дагуу нэмэх шаардлагыг  бид тавина. Гадны санхүүгийн байгууллагын өмнө Монгол Улсын хууль хүчгүйдэж болохгүй. Өвөлжилт хүндрэх тийшээ хандаж байгаа энэ нөхцөлд төсвөө энэ долоо хоногтоо багтааж батлах шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг үзэж байгаа.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ерөнхийлөгчийн хориг хүүхдийн мөнгө,  хөрөнгө оруулалт руу чиглэгдсэн юм уу?

Д.Эрдэнэбат: Төсвийн тодотгол Төсвийн тухай хуулийг зөрчсөн. Ерөнхийлөгч нэг л  санаа хэлсэн байгаа. Энэ нь хууль дээдлэх зарчим алдагдсан байгаа учир хориг тавьж байна гэснээс хүүхдийн мөнгө өгч болохгүй, төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөх нь буруу гэсэн үг үсэг байхгүй.

-Төрийн албан хаагчдад урамшуулал тараахын оронд цалинг 10 хувиар нэмэхийг дэмжиж байгаа юм уу?

З.Нарантуяа: Зөвхөн эмч, багш нар биш нийт 180 мянган төрийн албан хаагчдын цалинг 15 хувиар өсгөхөөр 235 тэрбум төгрөг хэрэгтэй. Тиймээс улсын эдийн засаг үүнийг шууд гаргахаар хүнд гэдгийг ойлгож байгаа. Харин 10 хувь нэмэхэд 156 тэрбум төгрөг хэрэгтэй. Тиймээс 2017 төсөв  55 тэрбум, 2018 оны төсөв 55 тэрбумыг тусгаж, урамшуулал маягаар оруулахын оронд нийт төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэх бодит боломж байгаа.
 
 П.ГОО
Олоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2017-11-08 03:38:10
    yostoi zov erdenebat guya ingej zow yarix gej tsaling nemex xeregtei bna tsalin bol bagsh nariin bodit orlogo Ta 2 shuu yostoi toriin tushee bna daa!!!
  • Soongo 2017-11-08 01:03:08
    хэ хэ, угаасаа л манай хууль хүчгүй биз дээ, та нарын бүгдийнх нь өмнө, юун гадныхан, жирийн иргэдэд л хатуу байх
  • иргэн 2017-11-07 15:42:21
    Мафийн толгойлогч, Бэлтрэг, Цуврал алуурчин нар МАН-ы Засгийн газраар цалин нэмүүлж, улмаар Монголыг ОУВС-тай байгуулсан гэрээнээс гаргах гэж үнэн хичээж байна
  • өвгөн 2017-11-07 10:24:22
    энэ их агуу улсууд түрүү 4 жилд бага ч гэсэн асуудлыг шийдэж байгүй, энэ хоёр мэлтийцгээгээд байж л байсан даа, их хурал гацаасан уу
  • Зочин  2017-11-07 10:20:27
    Чи засаг барьж байхдаа ухаантай байхгуй яав Одоо битгий шоуд
    • dash 2017-11-07 14:43:52
      Nam nertei ene 2- novshiin buegllel ulc orniig camarch duuclaa . ta nar ajlaa hiigeech zacgiin ajiliig hiij chadahgui bol hudlaa bitgii henhegleed bai.