“Улаанбаатарт 35 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих шаардлагатай байна”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНХАУ-ын “Чиндо Констракшн” группийн ерөнхийлөгч Ли Жан Сун тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд тус компанийн Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцож, олон улсын жишигт нийцсэн шинэ Цэнгэлдэх хүрээлэн барих ажилд хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод олон улсын чанартай спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгааг Хотын дарга уулзалтын эхэнд онцлов. Тэрбээр, “Улаанбаатар хотод 2020 онд Азийн хүүхдийн спортын их наадам, 2023 онд Азийн залуучуудын спортын их наадам болно. Үүнээс өмнө 35 мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг шийдвэрлэх шаардалагтай байгаа юм” хэмээв.

Барилгын салбарт  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх зорилго бүхий “Чиндо Констракшн” нь 1952 онд байгуулагдсан бөгөөд тус группын барьсан хамгийн алдартай барилга нь 2008 оны Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн юм. Эдүгээ БНХАУ-ын 30 хот, олон улсад 30 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа гэдгээ ноён Ли Жан Сун илэрхийллээ. Тэрбээр, “Бид ажлын хэсэг байгуулан Улаанбаатар хотод Цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг нарийн судална. Үүний дараа дахин албан уулзалт хийж, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх болно” гэв хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-11-08 00:19:57
    наад хятад чинь хаана барихаа батболдоос илуу мэдэж байгаа ер нь монголын хегжлийг манай дарга нар биш хятад ах нар мэдэж байгаа уунийг ил хэлдэг хун л алга
  • Сс 2017-11-07 19:49:31
    Эхлээд өмхий самхайгаа янзалмаар .
  • УБ нүүнэ 2017-11-07 11:05:31
    цэнгэлдэх барьж яах гэсийн удахгүй УБ нүүнэ. Хаа нэг газар руу нүүх шаардлагатай болоод байгаа шүү дээ.
  • ЗОЧИН 2017-11-07 10:44:36
    ЯАРМАГЫН ЗАМЫН УРД БАРИГДАЖ БАЙГАА ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛОО БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. ТИЙМ ИХ БАРИЛГА БАРИХ ГЭЭД БАЙГАА БОЛ ЗАМЫН ХОЙНО БАЙГАА ГЭР ХОРООЛОЛД БАРЬ.
  • Иргэн 2017-11-07 09:44:51
    Яармагийн газраа яах гэж дарга нарт өгсөн юм бэ, тэнд бол 60000 хүний суудалтай цэнгэлдэх барьчих боломжтой газар шд. Одоо буцааж ав, цэнгэлдэхээ тэнд барь.
  • zaasid bodoh ylam l tom heregzee zailsgy 2017-11-07 09:44:21
    ene mas chyhal asyydal boljee!!!hotiin dargiin hiih yostoi ajil ene!!!!neg ydaa 35 hynii chengeldeh boloh baih aa!!zaasid zailsgyi delhiin chengeldeh hyreelengi...
  • Гэндэндорж 2017-11-07 08:30:35
    Багш, эмч нарын цалин нэмж чадахгүй, байгаа юм чинь, улсаас мөнгө гаргахгүй юм байгаа биз дээ. 100% тусламжаар бол болох юм.Гэхдээ олон нийтийн хяналтан дор
  • Равсал панз 2017-11-07 07:39:45
    Тун зөв шүү!