С.Бямбацогт: Хэт их улстөржилтөөс хэзээ салах юм бэ

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар 2017 оны улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ. Хуралдаанд ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулга хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад хариуллаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “1992 онд Үндсэн хуулиа батлаад Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсон. Үүнээс хойш хэт их улстөрждөг, талцаж хуваагддаг. Улстөржилт нь бие биенээ хэмжээнд хүргэж, үзэн ядалт нь өшөө авах хэмжээнд хүргэж, үүнийгээ давах гэж популизм хийдэг чөтгөрийн тойрогт явж ирлээ. Үүнээс хэзээ салах юм бэ? АН, МАН хамтарсан Засгийн газар байгуулж ажиллах үедээ цалин нэмж, эдийн засгийн өсөлт гарч байсан. 2011 онд Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Бид зөвшилцөөд ойлголцоод ажиллах юм бол үр дүн гардаг. Гэтэл 2015 онд -1 хувь руу орсон эдийн засагтай улсыг МАН хүлээж авсан. Өнөөдөр МАН 65 суудалтай байгаа ч улстөржсөн хэвээр байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар ойлголцохоо больчихсон. Энэ бол эдийн засагтаа л нөлөөлнө. Төсвийн тодотголоор эдийн засаг 4 хувь өссөн үед ард иргэддээ хүртээе гэж баталсан. Уг нь Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч. Хориг тавиад гацаах биш УИХ-тайгаа зохицолцоод явж болохгүй юу?” гэсэн асуулт асуулаа. 

Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Ерөнхийлөгч бол эв нэгдэлтэй байя, хамтраад явъя гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ УИХ хуулиа зөрчөөд явж байгаатай ойлголцохгүй байна. 617 тэрбум төгрөг олоод 400 тэрбумыг нь зараад байж болохгүй. МАН-ын 65-ын проблемоос Ерөнхийлөгч хол байгаа. Ерөнхийлөгч, УИХ хоёр зөв зүйл дээр хамтарч ажиллаад урагшаа явна, буруу зүйлд хориг тавихаас өөр аргагүй болоод байгаа юм” гэсэн юм.

Ийнхүү үг хэлж,  хариулт авсны дараагаар 2017 оны төсвийн тодотголд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаан оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй.

П.ГОО

Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-11-08 15:53:34
    Тендерээр баяжигч
  • nnnv 2017-11-08 06:06:54
    ӨӨРӨӨ ШИДСЭН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭ.ДАВХАР ДЭЭЛ гээдл ,,,,,их улс төржсөн өөрсдийгөө хар..
  • ЧААВАС 2017-11-08 00:43:49
    ЭНЭ ӨӨРӨӨ УЛАЙРСАН УЛСТӨРЖИЛТ ХИЙДЭГ АМЬТАН МӨН БИЗДЭЭ ХЭЗЭЭ ЗАСАРЧИХААВ
  • bvcmvnhfjgtd 2017-11-07 15:19:21
    хэт улстөржилт гэдэг ер нь өвчин юм биш үү ?
  • -р хорооны иргэн 2017-11-07 13:33:06
    Энэ нөхөр өмнөх УИХ-д МАН-ын бүлгийн дарга байхдаа улайрсан улс төр хийдэг аманцар амьтан байсан, одоо 100% эдгэрчээ!!!
  • zochin 2017-11-07 13:32:32
    УИХ одоо байгаа нөхдөөс 100 % салсаны дараа, Монголын 21 аймаг 360 суманд байга АН, МАН -ын үүрүдийг татан буулгж намд төрөс өгдөг татаасыг тасалсан тэр цагт за...
  • mongol 2017-11-07 10:55:05
    Cham metiin hulgaichdaas salsan shagt l uks torjihoo bolino. Bolj ogbol ta metiin toriin nereer bayjsan uls torchdiig buudahsan.
  • Зочин  2017-11-07 10:42:20
    МАН намынхан тэнэгтээд суудал булаалцаад зугээр ажиллаж байсан Эрдэнэбатын засгийн газраа унагаасан шуу дээ.Эрдэнэбат чинь хаа очиж хурэлсухийг бодвол ханатай ...
  • зочин 2017-11-07 09:29:23
    Битгий зүүдлээд бай С,Бямбацогт гуай
  • Зочин 2017-11-07 09:04:49
    Та нар шиг бирдүүд улс төрөөс салсан цагт улс төрчих нь зогсоно.
  • Иргэн 2017-11-07 07:31:02
    Таныг улс төржилтөөс салсан үед л сална даа.