Ц.Нямдорж: Хоригдлын тоо хоёр дахин багассан байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  гишүүд асуултад Засгийн газрын гишүүд хариуллаа.

Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой зардал яаж нэмэгдэж байна вэ? Цагдаагийн сурууль төгссөн мөрдөн байцаагч, журмын цагдаа нарын цалин хэд вэ? гэсэн асуултад салбарын мэргэжилтэн "Зөрчил хянан шалгах тухай хуулийн хүрээнд прокурорын ажил нэмэгдэж байгаа. Орон тоондоо багтаагаад ажиллаж байна. Орон нутгийн хувьд прокурорын орон тоо багатай. Ажлын ачааллын хувьд 100-110 прокурорын орон тоо хэрэгтэй байгаа" гэсэн хариулт өгсөн юм. 

Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Зохиомлоор ачаалал үүсгэж орон тоо нэмэх гэсэн юм явагдаад байна. Монголд цөөхөн шүүгч эрүү, иргэн, захиргааны хэргийг бүгдийг нь шийдчихэж болдог байсан. Цаг нь болоогүй байхад эрүүгийн, захиргааны, иргэний гээд салгачихсан. Шүүх хуралд орж болохгүй болчихсон. 500-гаад шүүгч ажиллаж байна гэнэ. Одоо байгаагаа гүйцэж чадахгүй байж орон тоо нэмнэ гээд байх юм. Маш нухацтай судалгаа хийх хэрэгтэй. Нэг шүүгч дээр хэдэн хэрэг очиж байгаа юм. Урьд нь 6-7 мянган хоригдол ял эдэлдэг байсан. Сая очсон 3 мянга болсон байна. Шүүхийн ачаалал нэмэгдэж байна гэж орон тоо нэмэгдээд байдаг хоригдлын тоо хоёр дахин багассан байна. Хуультай монголын нөхцөлийг наах хэрэгтэй. Ачаалал ихдэж байна гээд орон тоо нэмээд байвал бүтэхгүй. Үндсэн хуулийн ч асуудал бий. ШЕЗ хэрэг зөрчлийн байдлаар судалгаа хийхэд хамтарч ажиллаж болно. Тэнд вант улс байгуулагдчихсан” гэлээ.  
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аха 2017-11-08 06:09:13
    АН -н хүчээр сайд бологсод,,,
  • иргэн 2017-11-08 00:28:04
    етг уих - ын тг згхэг - ийг нэгтгэх еренхийлегч монголд хэрэггуй овоо тахих одон тараахыг хэн ч чадна за тэгээд шез хэук гм хэнд ч хэрэггуй газрууд олон байнаа...
  • Галаа 2017-11-07 11:19:08
    Ганц Эмэгтэйчүүдийн хорихоо гэр бүлийн босоо удирдлагаас салгаж жир, хаалттай 2 дэглэмээ хольж бантан болгохоо боль. Зоригийн гэх Чимгээг прокурор хянаж шалгаач...
  • zochin 2017-11-07 07:06:43
    elbegdorj multrahdaa zorigiin hergiig hvcheer gemgvi hvnd vvrvvleed baahan horigdol syllaad zailaa bizde
  • damiran 2017-11-07 07:03:19
    эрүү иргэн захиргаа гэж цаг нь болоогүй байхад салгасан гэнэ үү...энэ хүн юу яриад бнаа...бүгдийг нь нэг тогоонд хийгээд бүр орос казахстан шиг болгох нь..
  • ... 2017-11-07 06:54:12
    Нямка хоригдлын тоог буцаагаад нэмэгдүүлэх юм байх даа???
  • иргэн 2017-11-07 06:33:06
    Шүүхийн шүүгч нар сардаа яг хэдэн хэрэг шийдсэн, түүнээс хэд нь илтэд шударга бус шийдсэн гэх мэт ажлын үзүүлэлтийг уялдуудлсан цалингийн системд шилжүүлээ.
  • Гонгор 2017-11-07 05:23:53
    Шүүгчийн болон хянагч дарга цэргийнх нь орон тоог хасаж болдоггүй юм уу хоригдол ихэсвэл нэмнэ л биз
  • L 2017-11-07 05:08:50
    Ta muusain hulgaich nar gargaad bga bizde. Uneheer zasrahgui humuus bdg gazraa bsn dr shu!!!!!! Har huvtsas omsson toriin ordond bga hulgaichuudaas ehleed!