
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Дэлгэрмөрөн голд тус сумын харьяат иргэн Н /55 настай, эмэгтэй/, М /57 настай, эмэгтэй/ нар живж байна гэсэн дуудлагаар /11.06 -ны 14:29 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллажээ. Аврагчид шуурхай ажиллан хоёр иргэний амийг авран эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн Өвөрхангай аймаг, Тарагт сумын Их-Булаг багийн “Ноён-Уул” гэдэг газар портер загварын ачааны автомашин “Онги” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагаар /11.06-ны 09:30 цагт / аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, Арвайхээр сумын харьяат иргэн Ц /32 настай, эрэгтэй/, Сант сумын харьяат иргэн М /29 настай, эрэгтэй/, Ж /34 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг татан гаргасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.