Банкны тухай хуульд ямар өөрчлөлт оруулах вэ
 

Санхүүгийн зах зээлийг юун түрүүнд зөв бүтэцтэй болгох ёстой хэмээн эдийн засагчид хэлдэг. Учир нь  Энэ зах зээл дээр аль нэг салбар хэт давамгай байх нь аливаа эрсдэл учрахад хохирол учруулах аюултай гэж үздэг байна. Манай улсын хувьд өдгөө санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкны салбар эзэлж байна. Тиймээс банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн зах зээл, даатгал, хадгаламж зээлийн хоршоодыг хөгжүүлэх нь тулгамдсан асуудалд тооцогдож байгаа.

 Манай банкууд хөрөнгийн хувьд олон улсын банкуудтай харьцуулахад жижиг ч гэлээ сүүлийн 20 жилд хамгийн үсрэнгүй өндөр хөгжсөн салбар нэгд зүй ёсоор нэрлэгддэг юм. Манай улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд “2030 он гэхэд санхүүгийн зах зээлд хөрөнгийн зах зээлийн эзлэх хувийг 16 хувьд хүргэн нэмэх, арилжааны банкны эзлэх хувийг 82 хувьд хүртэл бууруулах, даатгалын зах зээлийн эзлэх хувийг өсгөнө” гэж тусгасан байна. Мөн банк, санхүүгийн системийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, гадаадын банкны салбар нэгж нээн ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор төлөвлөжээ. Мөн Засгийн газраас өнгөрсөн онд баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” боловсруулах тухай тусгасан байдаг. Иймээс “Банкны хяналт шалгалт, зохистой засаглал, удирдлагын эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барилаа.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь дараах чиглэл, агуулга бүхий 6 зүйлтэй юм байна.

1. Банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуур, банкны холбогдох этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдийн тодорхойлолтыг сайжруулж, банкнаас тэдгээртэй хийх хэлцлийн хязгаарлалтыг шинэчлэх;

 

2.  Банкинд хяналт тавих Монголбанкны үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд банкны хяналт шалгалтын бүрэн эрхийг өргөжүүлж тодорхойлно. Үүнд, банкны активын чанарыг үнэлэх, эрсдэл даах чадварын шинжилгээ хийх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгө, эрсдэлийн сан, бусад шалгуур үзүүлэлтийг банкны хувьд ялгамжтай тогтоох зэрэг багтана.

 

3. Банкинд санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг алдагдуулах дутагдал, доголдол, зөрчил гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар Монголбанкны оролцоог нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд “банкийг тогтворжуулах төлөвлөгөө”-г боловсруулан Монголбанкинд ирүүлэх банкны үүргийг шинээр тодорхойлж, банкны эрсдэлийн түвшин тодорхой хэмжээнд хүрсэн тохиолдолд Монголбанкнаас авах “урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний төрлийг тогтооно.

4. Банкны төлбөрийн чадвар алдагдсан, эсхүл алдагдаж болзошгүй болсон тохиолдолд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхолд нийцтэй банкны үндсэн үйл ажиллагааг хадгалах үүднээс банкинд бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээний үндэслэл, хэрэгжүүлэх хэрэгсэл, нөхцөл, журмыг шинээр тодорхойлно.

5. Банкинд бүтцийн өөрчлөлт хийх шаардлагагүй, эсвэл уг арга хэмжээ үр дүнгүй тохиолдолд банкны тогтолцооны тогтвортой байдлыг алдагдуулахгүй, үр нөлөөтэй байдлаар банкийг татан буулгах арга хэмжээ авах, банкнаас үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын дарааллыг шинэчилж, үр нөлөөг нэмэгдүүлнэ.

6. Банкны албадлагын арга хэмжээний хүрээнд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг хамгаалах, хохирлыг барагдуулах, шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх хүрээг тодорхойлно гэж төсөлд дурджээ.

Хуулийн төсөл батлагдсанаар эрсдэл даах чадвартай, санхүүгийн хувьд бэхэжсэн банкны тогтолцоо бүрдэж Монгол Улсад тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах суурь нөхцөл бий болох төдийгүй, цаашлаад хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтойг хууль санаачлагчдын зүгээс хэлж байна. 

 

П.ГОО

Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dandar 2017-11-08 02:07:37
    ene tavan bogd gej estoi hogiin
  • өд 2017-11-07 11:39:59
    хятад банк орвол бид бүгд үхнэ харин төв банк дампуурсны дараа хашгирахаа больж одоо алдагдалтай муу банкуудыг хаах эрүүлжүүлэх арга хэмжээ ав
  • зочин 2017-11-07 07:50:38
    гадаадын банкаа хурдан оруулж ирээчээ ард түмэн мангасын аманд орж үхээд дууслаа малнуудаа
  • Уужуу ухаан 2017-11-07 02:56:31
    100%-ийн Гадаадын банк оруулах нь буруу.ард түмэн 3 үеэрээ төлөөд дийлэхгүй өрөнд унана.Харин одоо байгаа банкны активыг гадаадын хөрөнгөөр нэмэгдүүлж хүүг буур...