Дорноговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
Шадар сайдын Дорноговь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт энэ сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд тэрээр өчигдөр аймгийн Онцгой комисс, алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнтэй уулзаж, сургуулийн бодлого төлөвлөгөөг танилцуулан, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр аймгийн засаг дарга Т.Энхтүвшин  иж бүрэн сургуулийн хүрээнд хийгдэж буй ажлаа танилцуулсан юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил хангагдаж байгаатай холбогдуулан аймгийн засаг даргын захирамжийн дагуу Дорноговь аймаг өчигдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин  ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 0% 2017-11-07 11:01:36
    хиргэсэн хойно нь хашгирна даа харж л байгаараа. одоо сүр болоод л байгаа боловч сулбайсан бэлгийн сулралтай дарга нар нь гадаадад амрахаар яваад өгнө.
  • нэргүй 2017-11-07 05:22:11
    9 гэж хуцаад байлгүй алга болсон охиныг хайхад хүчээ дайчлаач