Ж.Батзандан: Б.Хурц ТЕГ-ын нэрийг барин олон хүний бизнесийг хууль бусаар авсан
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Б.Хурцыг ТЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлж, Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдаар томилохоор болоод буй. Энэ асуудлаар УИХ-ын гишүү Ж.Батзандан байр сууриа илэрхийллээ.

 Тэрбээр "Намайг Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаанд Б.Хурцтай холбоотой маш олон өргөдөл ирж байсан. Иймд дараах асуудлуудаар түүнийг шалгах ёстой гэж үзэж байна" гэлээ.

1. Франц улсад амьдарч байсан иргэн Д.Энхбатыг олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, гурван улсын хил дамнуулан хулгайлж, монголд хүчээр авчрах ажиллагааг гардан гүйцэтгэсэн, улмаар хилс хэрэг тулгаж, эрүүдэн шүүх замаар амь насыг нь эрсдэлд оруулсан.

2. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг илрүүлээгүй байхад гүйцэтгэсэн гэх хүмүүсийг яллахад нөлөөлсөн.

3. “Эрдэнэт” ТӨҮГ-ын хувьцааны 49 хувийг Худалдаа хөгжлийн банк хууль бусаар авахад оролцсон байж болзошгүй

4. Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын хилс хэргээр ялласан

5. Тагнуулын ерөнхий газрын нэрийг барин олон хүний бизнесийг хууль бусаар авсан 

Мөн энэ үеэр тэрбээр "УИХ-ын гишүүдийн 1/4 буюу 19 гишүүний дэмжлэг авч байж томилгооны асуудлаар нийтийн сонсгол хийх боломж бүрдэнэ" гэсэн юм. 
П.ГОО
Олоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гэндэн 2017-11-07 03:44:36
    Олон хүний бизнесийг хууль бусаар авсан гээд л улсын бүх нууцыг мэдэж байгаа хүнийг Солонгост элчин сайдаар суулгаж болж байна уу, Солонгост нөгөө талдаа ажил...
  • Энэ бас Эрдэнэтийн шахааныхан болчихоо ю 2017-11-07 02:09:07
    Улсын мэдэлд гэдэг нэрийн дор Эрдэнэтийг хэдий болтол шахаагаар байлгах юм бол.Хэн нэгэн хувьчилж аваад улсат татвараа төлөх нь шахаанаас хамаагүй иргэдэд хэрэг...
    • Уран ухаан 2017-11-07 03:47:39
      Эрдэнэт төсвийн 50%г бүрдүүлдэг.Нэг хүний мэдэлд орчихвол ийм тийм шалтаг, хөрөнгө оруулалт хийсэн гээд татвар төлөхгүй байхад л төсөв хүндэрнэ
  • Зочин 2017-11-07 01:44:29
    Зөв мэдээлэл хийлээ дээ харин Батзанданг естой дэмжинээ
  • Хурц нар шоронд байж л Монгол Ялна  2017-11-06 18:15:39
    Нэг юмыг баттай хэлж чадна Монголын хамгийн анхны хоронголого бусдаасаа тасарцан хурандаагаар Хурц л доторч байсан юм.
  • Бат 2017-11-06 15:04:51
    түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг хүний хүн хайрладаггүй юм
  • иргэн 2017-11-06 12:17:02
    ЗӨВ, ХУРЦЫГ АМ МЭХЭЭР ХУССАН НЬ МАШ ЗӨВ. НЯМКА, ХҮРЛЭЭ АМ МЭХИЙГ МУУГҮЙ СУРЧЭЭ.
  • Иргэн 2017-11-06 12:09:01
    Мэджийсийм бол юугаа хийгээд өмнө нь дуугүй бгад бсан? одоо унасан дээр нь өшиглөж попрох. Таарсан таар шуудайнууд. 2-Уулаа адил
  • ЗҮЙТЭЙ 2017-11-06 12:06:13
    ЭЛЧИН БОЛГОНО ГЭЖ ХӨӨРӨГДӨЖ БАЙГААД ЭВТЭЙХЭН ТЕГ САЛГААД АВЧИХСАН ОДОО ШАЛГАЖ ТОГТОО БАТЦАГААНД
  • ЭБ 2017-11-06 09:42:30
    Хурц , Элбэгдорж , батуул 3-ыг сайн шалгаж суух газарт нь суулгаачээ. юунаас айгаад байна аа...
  • Билгээ 2017-11-06 09:29:22
    ТЕГ-аа Хурцад хувьчлаад өгчихвөл яасым бэ.
  • үрчин 2017-11-06 09:19:18
    Үнэний ортой дог. Нямдорж одоо яагаад байнаа.
  • ариун 2017-11-06 09:17:21
    энэ хурц гэдэг хүн яасан чухал хүн бэ, энэ хүний нэрээр бамбай хийсэн мөнч олон хүн ба даа.хүмүүсийг айлгасан дарсан занасан ойр дотных нь 2 хүнийг би мэдэх юм,...