Эрлийн ажиллагаанд оролцсон алба хаагчдыг шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр хайрханд гарсан ослын үеэр эрэн хайх ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэн ажилласан болон Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг өнөөдөр  Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулсан юм.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврах ажиллагааны зааварлагч, ахлах ахлагч Жамсрангийн Баяртогтох, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн орлогч дарга, дэд хурандаа Лувсангийн Баясгалан, “Цэргийн гавьяаны одон”-оор Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, ахмад Ядамбатын Сэргэлэн, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний техникч Сосорбарамын Энх-Амгалан нар шагнагдав.

Түүнчлэн Цэргийн хүндэт медаль”-иар Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, дэслэгч Төмөрбаатарын Батсайхан, Шударга журам медаль”-иар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын аврах ажиллагааны технологи, аюулгүй ажиллагаа, олон улсын аврах багийн ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, ахмад Базарсадын Ганболд, Аврах тусгай ангийн Холбооны бүлгийн дарга, ахмад Батхүүгийн Отгонжаргал, Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-нисэх төхөөрөмжийн нисэгч, ахлах ахлагч Бат-Очирын Ганзориг, Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын нисэх төхөөрөмжийн техникч, ахлах дэслэгч Дэмиддагвын Батсүмбэр нар шагнагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мартуулах гэж ингэдэг байх даа 2017-11-07 11:08:28
    энэ онцгойгийнхон гэж үүрэгт ажлаа хийчээд л шувтан шагнал хандив болчих юм, нэг л их сүр болсон шалбаагны мэлхий. нөгөө сайд нь олон онгоц унагааж хүн алсанаа ...
  • Зочин 2017-11-07 06:23:28
    хүнд нөхцөлд өөрсдөө ч эрсдэж мэдэх байсан,очихоос нь өмнө амь эрсдсэн байсан нь эдний/амьд хүн биш цогцос олчихоод зарим хүн/ буруу биш, олоогүй бол ар гомдоно...
  • олигтой юм өгөхгүй д дээ 2017-11-07 04:24:12
    энэ онцгойгийнхон гэж үүрэгт ажлаа хийчээд л шувтан шагнал хандив болчих юм, галын үеэр нөгөө баахан хандив яаасан бэ, жинхэнэ шагнаж байр өг хэрвээ
  • зочин 2017-11-06 08:00:10
    Энгэрийг нь цоолохоос гадна амьдралд нь дэм болох хэдэн бор юм өгөөрэй дээ төр засаг минь
  • болилдоо 2017-11-06 07:35:17
    цогцос олохыг гавъяа гэдэг болж. Ууг нь хүний амь амарч гавъяа байгуулдагсан. ийм марзан явдал манай төр л гаргана даа.
    • ууууу 2017-11-06 09:28:46
      Тэгж хэлж болохгүй. Байгалийн хүнд нөхцөлд хөр цасан дундаас хүний шарил эрж олно, ухаж гаргана гэдэг тийм ч амар ажил биш шүү дээ.
  • зочин 2017-11-06 07:24:07
    хамтран ажилласан уулын клубууддээ бас талархал илэрхийлээрэй. Хамаг байдаг багаж хэрэгсэлээ өгч, гар биеэрээ хамтарсан хүмүүс олон сонсогдсон