Сонсголонгийн гүүрэн дээр гарсан ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй
Өнгөрсөн бямба гарагт Сонсголонгийн гүүрэн дээр зам тээврийн  ноцтой осол гарчээ.

Тодруулбал,  Хан-Уул дүүргийн наймдугаар хороо Сонсголонгийн гүүрэн дээр ачааны автомашин унасан гэсэн дуудлага 2017.11.04-ний өдрийн 16 цагийн орчимд НОБГ-т иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги 105, ГТУА-х 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход өвс ачсан шаланз маркийн ачааны автомашин хажуу тийш унасан байдалтай байсан байна. Газар дээр нь шуурхай арга хэмжээ авч зорчих хэсгийг чөлөөлөн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй байна.


Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-11-06 08:12:58
    хот дотор чөлөөтэй явдаг гаальтай машин гэдэг шиг машинууд их болсон түгжрэл нэвтрэх хурданд нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл шүү дээ бас л өнөө танил талын ма...