Зарим даваагаар зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ

Өнөөдөр 11.00 цагийн байдлаар хаагдсан зам даваа байхгүй байна гэж “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас мэдээллээ. Гэхдээ ихэнх нутгаар нойтон цас орж хүйтрэх бөгөөд хүчтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй бөгөөд зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтайг сэрэмжлүүлж байна. 

Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг  мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын гэрээт аж ахуйн нэгжийн найдвартай, баталгаатай, даатгалтай, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар Хойд чиглэлд 52, 124, Бороогийн даваа, баруун чиглэлд Өвөрхангай аймгийн Шарт, Бумбатын даваанд нойтон цас орж үзэгдэх орчин хязгаарлагдаж байна. Мөн өнөөдөр Булган, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орно гэж ЦУОШГ-аас  анхаарууллаа.

 

"АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ" ТӨҮГ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.