Цагт 2-3 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж байна

Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 30 588 осол, хэрэг бүртгэгдсэнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас шалтгаалсан осол 865 бүртгэгдсэний 555 нь буюу 64.1 хувь нь Улаанбаатар хотод байна.

Улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 73 хүний амь нас хохирч, 105 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ. Энэ нь Монгол Улсад 1 цаг тутам 2-3 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж байна гэсэн үг юм.

Нийт илрүүлсэн 23000 гаруй зөрчлийн 19000 орчим нь эрхийн үнэмлэхтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 2500 орчим нь эрхээ хасуулсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,1500 орчим нь жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил байна.

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • заза 2017-11-06 16:20:45
    төсөвт мөнгөгүй л гээд байх юм согтуу жолочийг сая төгрөгөөр торгодог болбол улсад ашигтай болно
  • арга нь буруу байгаа юм даа.  2017-11-06 06:32:27
    арга нь буруу байгаа юм даа.
  • zochin 2017-11-06 05:55:55
    Zamin tsagdaaginhan oroi 22 tsagaas umnu avaaraa tataj yavaa garuudig sain shalgaarai.Zarim debiiluud arhi uuchaad ingej yavdag turshlagatai yum bilee shuu.
  • ГАУУ ОРОН 2017-11-06 04:04:51
    МОНГОЛД ДАРГАНЦАРУУД СОГТУУГААР МАШ ИХ МАШИН БАРЬЖ ЯВДАГ УЧИР ШИЙТГЭЛИЙГ ЧАНГАРУУЛДАГГҮЙ ЮМ СОГТУЦУГААР ХҮН ДАЙРЧ АЛЧИХААД БҮР ТУШААЛ ДЭВШЭЭД БАЙГАА БИЗДЭЭ
  • Зочин 2017-11-06 03:53:17
    Соготуу жолооч эрхээ хасуулдаггүй юм уу? Энэ их тоогоор бол цөөхөн машин явж машин түгжирэхгүй боломоор.