Даамчид ДАШТ-ээс 22 медаль хүртлээ

Польш улсын Дабки хотноо зохиогдсон өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улсаас 24 даамчин ухаанаа уралдуулж, нийт 22 медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Тэмцээний үндсэн төрлийн дүн гарахад U-17 насны хөвгүүдийн ангилалд Цэнд-Аюушийн Чинзориг мөнгө, U-11 насны хөвгүүдийн ангилалд Пүрэвдашийн Эрхэмбилэг, мөн U-17 насны охидын ангилалд Ганбатын Дүүрэнбилэг нар хүрэл медалийн болзол хангалаа.

Г.Дүүрэнбилэг 2013 онд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд дэлхийн аваргын хос медальтай Монголын анхны даамчин боллоо. Ц.Чинзоригийн хувьд сүүлийн тавилдаа БНХАУ-ын Чен Шамаокетэй тоглож, дунд үед комбинаци хийн хүү авч, улмаар төгсгөл хүртэл давуу байдлаа хадгалж хожсон юм. Түүнчлэн U-13 насанд Б.Энхрийлэн дөрөв, Б.Мишээл тавдугаар байр тус тус эзэлсэн байна.

Энэ удаагийн ДАШТ-ээс Монголын баг тамирчид блиц буюу түргэвчилсэн тоглолтоор Б.Есүй (U-11) мөнгө, А.Дашчирэв (U-11), Б.Отгон-Эрдэнэ (U-20) нар хүрэл медаль хүртлээ.

Харин турк даамын төрөлд Б.Есүй (U-11), С.Болор (U-11), Б.Мөнхжин (U-14), Б.Энхрийлэн (U-14), Г.Дүүрэнбилэг (U-17), С.Мөнх-Оргил (U-17) алт, Л.Надмид (U-11), Б.Мишээл (U-14), Б.Баярманлай (U-14), Б.Сэлэнгэ (U-17), Т.Мөнх-Оргил (U-17), Б.Отгон-Эрдэнэ (U-20), А.Түшигбаяр (U-20) мөнгө, А.Дашчирэв (U-11), Б.Анужин (U-14), Б.Батцэцэг (U-20) хүрэл медаль хүртсэн байна.

Ийнхүү Монголын баг 100 буудалт даамын ДАШТ-ээс 22 медаль хүртсэн амжилттайгаар V байрт шалгарлаа.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Боря 2017-11-06 06:39:34
    Хэдэн орны хэдэн тамирчин оролцсон юм. 5 орны л тамирчин орсон юм уу, мэдээгээ бүрэн өөдтэй бичиж сураач