Төв замын нэгдүгээр эгнээ болон зогсохыг хориглосон газарт зоссон автомашиныг ачиж, журамлаж эхэлсэн билээ. Харин тун удахгүй дугуй түгжигчийг хэрэглэх гэж буй. Тодруулбал өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдрийн НИТХ-ын 98 дугаар тогтоолоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ын баталсан. Энэ дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, буруу зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслийн дугуйг түгжихээр болсон. Тэгвэл дугуй түгжих үйл ажиллагааг энэ сарын 18-ны өдрөөс хэрэгжүүлэхээр болжээ.
Ингэхдээ замын хөдөлгөөний ачаалал ихтэй зам талбай буюу Их, бага тойруу, Сөүлийн гудамж, хотын төвийн ачаалал ихтэй замуудын нэгдүгээр эгнээнд байршуулсан автомашиныг хөдөлгөөн чөлөөлөх үүднээс ойрхон зайд чирэгч автомашинаар зөөж шилжүүлэн дугуйг нь түгжих юм байна
Харин дугуйгаа түгжүүлсэн жолооч 20 мянган төгрөгийн хураамж төлөх ба хэрэв ажлын цагт багтаж машинаа авахгүй бол түр саатуулах тусгай хашаа руу зөөх аж. Жолооч дугуйг түгжихээс өмнө ирвэл зөрчлийг гэрэл зургаар баримтжуулан гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлэхээр болсон байна. Харин зогсохыг хориглосон газар автомашинаа тавьсан тохиолдолд дугуйг нь түгжиж цонхон дээр холбогдох утасны дугааруудыг тавьж байхаар болжээ. Мөн дугүй түгжих үйл ажиллагаа эхэлсэн ч автомашин ачих үйл явц хэрэгждэгээрээ хэрэгжинэ гэдгийг албаныхан хэллээ.
Б.Сансартуяа

Оллоо.мн