НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлье
 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс НӨАТ тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. НӨАТ-ын шинэчилсэн хуулийн дагуу иргэд QR кодтой баримтаа цуглуулан бүртүүлж, сар бүрийн сугалаанд оролцох боломжтой. Харин жилийн эцэст бүтэн жил цуглуулсан НӨАТ-ын буцаан олголтын хувиа авахаар хуульчилсан байгаа.

Хүн бүхэн санхүүгийн тооцоогоо хийж чаддаг болох, өрхийн төсвөө хөтөлдөг, худалдан авалтаа тооцох, жилийн эцэст авах хувиа урьдчилж  тооцоолох зэргээр санхүүгийн боловсролоо дээшлүүлэх нөхцөл бүрдэх  юм. Мөн борлуулалт хийж байгаа хүмүүсийн хувьд орлогоо нуух боломжгүй болно  гэсэн үг. Энэ нь Монгол Улсын  эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, сүүдрийн эдийн засаг багасах сайн талтай хэмээн албаныхан дүгнэж байгаа. НӨАТ-ын хууль хэрэгжсэнээр өнгөрсөн жил татварын орлого нэмэгдсэн сайн мэдээтэй. Тодруулбал, Татварын алба 2017 оны эхний 7 сард улсын төсөвт 1570.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 24.1 хувь буюу 378.7 тэрбум төгрөгийн орлого нэмэгдсэн өртгийн албан татвараар төвлөрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн 290.7 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 88.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн тоон үзүүлэлт юм. Нэг үгээр эдийн засгийн хямралтай энэ үед НӨАТ-ын шинэчилсэн хууль сайн үр дүнгээ өгсөн гэсэн үг.  Үүнээс үүдэн албаныхан НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлээд эдийн засгийн хямралаасаа гарсан сайн жишээг ч дуулгах байгаа харагдах. 

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард явагдсан сугалаагаар  500 сая төгрөгийн супер азтан нэг тодорсон.  Үүнийг даган НӨАТ-ын системийн урамшуулал олгох тогтолцоог  шүүмжилж байгаа юм.

Учир нь НӨАТ-ын шинэ хуулийг хэрэгжүүлэх явцдаа сугалаагаар урамшуулал олгох нь иргэдийн амьжиргаанд бодит дэмжлэг болно хэмээн  албаныхан хэлж байсан. Гэвч хууль хэрэгжээд хоёр жилийн нүүрийг үзэх гэж байхад  20 мянган төгрөг ч хожоогүй иргэд олон байна. 

Хууль нэгэнт үр ашгаа өгч, амжилттай хэрэгжсэн. Иймээс иргэд сугалаанд найдахаас илүүтэй хувь хүнд олгох буцаан олголтын хувиа нэмэгдүүлэх нь илүү зохистой гэдгийг хэлж байна. Одоогоор хувь хүн баримтаа бүртгүүлснээс ирэх жилийнхээ эхэнд хоёр хувиа буцаан авдаг. Энэ бол иргэдийн хувьд чамлалттай тоо. Иймээс азанд найдахаас илүү өөрийн бүртгүүлсэн баримтаар НӨАТ-ын хувиа нэмэгдүүлэн авах нь илүү үнэнд ойрхон юм.
 
П.ГОО 
Оллоо.мн  

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-11-08 15:41:42
    Сугалаа гэсэн тэнэг юмаа болих хэрэгтэй. үүнийхээ оронд улирал бүр нөат-ыг буцаан олгож байх хэрэгтэй
  • badamsuren 2017-11-07 13:44:07
    sugalaand yuch hojoogui butsaan olgoltoo nemeh heregtei uramshuulal hereggui bna
  • Nhgg 2017-11-07 10:23:09
    Ene neg xudlaa luivarin ym svvlin xdn sar eriusuu NUT uu bvrtgexgvil bnlee
  • иргэн 2017-11-07 06:50:51
    Биднээс 10 хувийг нь тах гэж авчихаад үүнийхээ 20 хувийг нь л буцааж өгдөг нь буруу.Ядаж талыг нь өгөөч ээ.бохь авсан ч тах төлж амьдрах уу бид
  • Saraa 2017-11-06 15:35:41
    Shaal hudalaa suulin yed burtguulehgui bga
  • Доржоо 2017-11-06 12:30:50
    Сугалааныхаа 500 саяын оронд 30 сая аар бол байрны урьдчилгаа 16 гэр бүлд өгөөжөө өгнө. Мөн буцаан олголтоо 10 % болговол иргэд идэвхтэй нөат цуглуулна.
    202.179.31.66
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-11-06 11:54:20
    Sugalaa gj balairhiin orond butsaan olgoltoo ahiuhan ugsun ni zuw shdee ter sugalaa ni shal hudlaa hvnii tolgoi ergvvlsen yumaa boliuul taarna
  • Дор хаяж 50% өг!!! 2017-11-06 11:36:05
    НӨАТ гэдэг бол уул нь татвар биш учраас 100 хувь буцааж өгөх ёстой!!! Гэтэл одоо 20 хүртэл (2) хувийг урамшуулал болгож өгнө гээд байгаа юм!!!
  • Зочин 2017-11-06 10:28:07
    НӨАТ-ын буцаан олголтыг 10 хувь болгох хэрэгтэй шдээ. Нэг хэсэг нь луйвар хийгээд хожиж байдаг нөгөө хэсэг нь долоох төдий юмаар өл залгуулж байдаг. Арай ч дэ...
  • Зочин 2017-11-06 10:18:51
    Дэмжиж байна. Ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хувь хүний орлогын албан татвар нэмэгдэж байгаа биз дээ. Адилхан л нэмэгдүүлэх хэрэгтэй шдээ.
  • Б.Энхжаргал  2017-11-06 08:55:08
    Тэгэх хэрэгтэй уул шиг ихээр татврын орлого нэмэгдэж байхад сугалаа ч гэх шиг худ зүйл хийгээд байхгүй нулимс шиг хувь олгоно гэдэг арай л шударга бус шүү
  • aztan boloh 2017-11-06 08:54:33
    aztan bolohgui ch butsaan olgoltiin huvi arai iluu bval bas bolj l bgaa yum l daa daanch denduu baga bnaa
  • Bi 2017-11-06 07:34:34
    Kkk yadag mal ve.hun bolgond az taarah albatai yu tenegee.
  • Гүнбаатар 2017-11-06 07:20:41
    Яг зөв 3 хувь болгоё. Сугалааны шагналын дээд хязгаарыг 2 сая болгоход буруудахгүй
  • номоос НӨАТ бүү ав 2017-11-06 06:29:59
    мэркури Бөмбөгөр мэт том захууд барааныхаа үнийг 10 хувь буюу нэмүү өртөгийн үнийг нэмсэн атлаа НӨАТ-ын баримт өгөхгүй юм.... Гэсн атла 1 ном бичсэн хүнээс ав
  • ААня 2017-11-06 06:20:00
    Яг зөв
  • Unshigch 2017-11-06 05:50:33
    Ene yag zov sanal bnaa.demjij bna
  • Зөв 2017-11-06 05:48:20
    Шал худлаа азтан гэж их хэмжээний мөнгийг нэг хүн авч цаагуураа хувааж л бгаа. Тэрний оронд жилийн эцсээр НӨАТ-ынхээ ашигийг л бүгд тэгш хүртэх маягаар зохицула...
  • ДОРЖ 2017-11-06 04:55:06
    Зөвөө,их мөнгө хожино шүү гэж шилний цаанаас чихэр долоолгож хэдхэн хүн их хэмжээний мөнгө хожсон нь шудрага бус юм,буцаан олголтын хувийг нэмэх нь зөв
  • Д.Ганбаатар 2017-11-06 04:53:19
    энэ чинь харин зөв шал худлаа сугалаа гэж мөнга тараахаар буцаан олголтын хувиа нэмсэн тохиолдолд ижил тэгш хүртээмжтэй нийт иргэдэд гомдолгүй
  • Д.Ганбаатар 2017-11-06 04:48:24
    би л лав 1 удаа ч азтан болж үзээгүй энэ сугалаа гэдэг нь шал худлаа хэдэн хүнийг л хөлжүүлдэг хэрэгсэл юм биш үү сугалаагаа зогсоогоод зүгээр л 1 удаа буцаан ...
  • trtr 2017-11-06 04:21:46
    ene zuv shuu
  • Зочин 2017-11-06 04:20:47
    Нэг ч удаа хонжвор таарсангүй. Урамгүй юм аа.
  • ҮНЭН ШҮҮ 2017-11-06 04:02:14
    монголд сугалаа бол бүрэн луйвар л байдаг
  • ааөа 2017-11-06 04:00:54
    500 саяыг нэг хүнд өгч байхаар 5 саяыг 100 хүнд өгөхгүй муу хулгайч нар.
  • зочин 2017-11-06 03:58:28
    Энэ НӨАТ-н сугалааны азтан гэж ёстой луйвар шүүдээ.Үнэхээр л арв түмнээ бодож байгаа бол буцаан олголтын 2 хувийг 10 ядахдаа 5 хувь болгочихвол л хэрэгтэй
  • Занаа 2017-11-06 03:46:35
    Би нэг дэлгүүрээс бараа аваад баримтаа авах гэтэл:- Манайх баримт өгдөггүй. Бөөний цэгүүдээ НӨТ-д оруулж чадахгүй байж биднээр оролдоод яахав дээ гэнээ. Зөв шүү...
  • . 2017-11-06 03:17:45
    азтан шалгаруулaaд байгаа нь луйвар юмшиг байгаа юм. 2 жил болоход нэг ч азтан болоогүй байхад зарим нь 20 30 удаа азтан болоод байгааг яаж ойлгох бэ.
  • Эх 2017-11-06 03:17:08
    Худалдан авалтын график 2016 онд хэвийн, зөв харагдаж байсан, 2017 онд огт ойлгомжгүй, гацсан байдалтай байгаа энэ нь азтан шалгаруулах луйвартай л холбоотой
  • Zochin 2017-11-06 02:46:38
    Hudaldan avaltiin grafic dr saraar garahdaa hudaldan avaltiin dun mash bagaar haragdaad bgaa ni luivar bh magadlaltai Eniig shalguulah hergetei bna
  • Бат 2017-11-06 02:32:55
    Борлуулалт хийж байгаа зарим дэлгүүрүүд талон өгөхгүй байх заавал гуйлгаж байж өгөх зэрэг олон шалтгаанууд байнаа
  • Иргэн 2017-11-06 02:32:06
    Би 2016оны урамшуулалд 97,0тө.авсан,2017оны урамшуулал 221,0тө.болж бгаа.Ганц удаач азтанболоогүй.Яаж азтан шалгаруулдаг нь ойлгомжгүй.НӨАТ-ын буцаан олголт нэм...
  • зочин 2017-11-06 02:25:40
    НӨАТ-ын азтан тодоруулахдаа 10-20 сая өгөөд буцаан олголтоо ихэсгэх нь зүйтэй. азтанг яаж шалгаруулдаг нь ойлгомжгүй бна