Саори Ёшидагийн тэмцээнээс долоон медаль хүртлээ

Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга, Азийн наадмын дөрвөн удаагийн аварга, Японы домогт бөх Саори Ёшидагийн нэрэмжит чөлөөт бөхийн “Yoshida cup” өсвөр үеийн олон улсын тэмцээн энэ сарын 3-4-нд түүний төрсөн нутаг Миэ мужийн Цүй хотод боллоо. Манай улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах нарын удирдлага дор 20 гаруй тамирчин оролцсоноос нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт долоон медаль хүртэв.

Тодруулбал, охидын ангилалд “Женко” клубын тамирчин Б.Марал алт, тус клубын Э.Одзаяа, Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн нар мөнгө, Б.Хонгорзул өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргал, М.Мөнхгэрэл, “Хөх эрчис” клубын тамирчин М.Түмэн-Өлзий нар хүрэл медалийн эзэн болжээ. Эднээс М.Мөнхгэрэл, Б.Хонгорзул, Э.Одзаяа нар гурван жил дараалан медаль зүүсэн бол Ө.Пүрэвсүрэн, Д.Отгонжаргал хоёр дахиа, Б.Марал, М.Түмэн-Өлзий нар анхны медалиа хүртэв. Гурав дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, Франц, Канад, АНУ, Норвеги гэсэн зургаан орны 900 гаруй тамирчин оролцсон нь тэмцээний нэр хүнд цар хүрээг илтгэнэ.

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • yndsendee gaihamsig syy dee! 2017-11-08 12:39:14
    Bayar hyrgye!manaihand ireedyi baih sig bna?Delhiin tom tom temzeenyydees manaihan ganzaga hoosongyi irzgeeh ni ard tymen bidnii setgel zyrhiig yneheeriin hede=...
  • Иргэн 2017-11-06 01:33:45
    ХӨДӨЛМӨРИЙН БААТАРУУД ОЛОН ТӨРӨХ НЬ
  • Бб 2017-11-05 09:59:36
    Тэгээд багийн дүнгээр хэдэд орсон юм. Тэр чухал санагдана, хувь хүнээсээ илүүтэй
  • Mongol er 2017-11-05 06:34:32
    Sain baina. Good