Хилээр нэвтрүүлэхийг завдсан алтыг хурааж, торгожээ

Монгол улсын иргэн Н, М нар  энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар- Эрээн чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний 516 дугаар вагоны тавдугаар купейнд зорчиж явахдаа хуульд заасны дагуу хориглосон бараа болох 5286.40 гр алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарч байсан.

Тэгвэл хэргийг хуулийн байгууллагаас хэлэлцээд шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар энэ  оны наймдугаар сарын 24-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх,  аравдугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн байна.  Улмаар хилээр нэвтрүүлэхийг завдсан алтыг хурааж, Н, М нарыг тус бүрийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн байна.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-11-07 07:10:31
    mongoliin bayalgiig hedhen hylgaich ideed dyysah nee
    27.123.214.118
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2017-11-05 14:12:39
    ха хэ надад олдохгүй дээ
    66.181.177.98
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2017-11-05 12:52:42
    Hulgain/ninja altaas gartsaagui Tom shataj dee
    172.56.29.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Qwe 2017-11-05 05:02:10
    Tushaadag gazarn tushaagaad 5 tsaas bolohgui yaay gehew shunal
    103.229.123.13
    Мэдэгдсэн Хариулах