
Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс Увс аймгийн Улаангом сумын хоёрдугаар сургуулиас бөхийн гараагаа эхэлсэн гэдэг.
Тэгвэл тэрбээр бөхийн эрдэм заасан Л.Бат-Очир багшдаа болон сургуулийнхаа түүхт 40 жилийн ойн баярыг тохиолдуулан чөлөөт бөхийн иж бүрэн стандарт дэвжээг сургуульдаа бэлэглэжээ.
Тус сургуулийн сурагчид энэ сарын 1-ээс эхлэн улсын арслангийнхаа бэлэглэсэн дэвжээн дээр дасгал сургуулилтаа хийж эхэлсэн байна.
Б.Орхон