Гол нэрийн барааны үнэ буурчээ

Үндэсний статистикийн хорооноос гол нэрийн барааны үнийн судалгааныг гаргажээ. Арваннэгдүгээр сарын 01-нний өдрийн байдлаар  гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад  3.9 хувиар буурчээ.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 10.5 хувь, үхрийн ястай махны үнэ 4.8 хувь, үхрийн цул махны үнэ 1.3 хувь, ямааны ястай махны үнэ 13.5 хувь, адууны ястай махны үнэ 6.0 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.2 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувь, ямааны ястай махны үнэ 9.4 хувь, адууны ястай махны 2.5 хувиар буурсан байна.

Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 5555 төгрөг, үхрийн /ястай/ мах 6900 төгрөг, үхрийн цул мах 8265 төгрөг, адууны /ястай/  мах 4900 төгрөг, ямааны /ястай/ мах 3835 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.1 хувь, луувангийн үнэ 26.2 хувь, байцааны үнэ 2.0 хувь, сонгины үнэ 0.9 хувиар буурч, хүрэн манжингийн үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмс, хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 1.8 хувиар буурч, “Элекстер” сүүний үнэ 0.8 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 4.7 хувиар өсчээ. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байв. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.