Увс аймагт гарсан түймэр хил давжээ
Увс аймгийн Тэс сумын нутагт ой хээрийн түймэр гарлаа гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын 26-нд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын болон Хилийн цэргийнхнээс бүрдсэн 140 гаруй албан тушаалтан, иргэд, найман автомашинтай түймрийн голомтод ажилласан байна.

Түймэр хил давсан бөгөөд ОХУ-ын Тува улсын талаас мөн ажлын хэсэг гарч хоёр талаасаа хавсарч байж аравдугаар 29-ны орой бүрэн унтрааж, 30-ны өдөр Тэс сумын ЗДТГ-т хүлээлгэж өгчээ. Шатсан талбайн хэмжээ нь 5 км өргөн, 7 км орчим урт байсан аж.

Өнөөдрийн байдлаар шатсан талбайн хохирлын хэмжээ эцэслэн гараагүй байна гэж Увс аймгаас мэдээлж байна.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-11-05 01:10:52
    Түймэр тавигсадад төр төмөр нүүрээ харуулж за хүүхдүүд минь түймэр тавьчихваа гэдэг сэрэмжлүүлэг хөдөлгөөн үүсгэх болоогүй юу
  • сониуч 2017-11-04 09:40:10
    Юу хүлээлгэж өгдөг юм бол оо