Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр /2017.10.18/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХЗДХ, Эрүүл мэнд, Сангийн сайд нарын хамтарсан тушаалыг цуцлахаа мэдэгдсэн.

Гурван сайдын хамтарсан тушаалын дагуу шүүх эмнэлэг хүүхдээс гэмтлийн зэрэг тодорхойлоход хураамж авдаг байсан бөгөөд жилдээ нийслэлийн хэмжээнд таван сая, улсын хэмжээнд найман сая төгрөг төвлөрдөг байжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Бид өвдөж зовсон, хүчирхийлэлд өртсөн хүүхдээсээ мөнгө аваад яахав. Бид гараа сунган туслах ёстой. Засаг бүрэлдэнгүүт хамгийн түрүүнд энэ асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн юм.

Энэ дагуу Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-д өөрчлөлт орлоо.

"Шүүх эмнэлгийн төлбөрт эмчилгээний журам"-д өөрчлөлт орсноор насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, яаралтай үзлэг шинжилгээ хийхэд тодорхойлолт шаардахгүйгээр шуурхай үйлчлэхээр боллоо

2017 оны эхний найман сарын байдлаар 1188 хүүхэд Шүүхийн шинжилгээний хүрээлэнд ханджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2017-11-07 08:36:02
    Ene nohor yu hiij gabih be dee? Hoorhii mon ch ih zvtgej erh medeld hvrsensen. Daanch udalgvi oorhiihoo hen be? gedgiig Monhbattai hereldehdee ilchilchihlee.
  • zochin 2017-11-05 03:58:04
    Одо энэ нөхөр юуч хийгээд нэмэргүй, нэр хүнд шороотой хутгалдсан, 60 тэрбумын хамгаалагч болсон
  • Zochin 2017-11-04 16:36:39
    Ih zuv arga hemjee bna.Erunhii saidaa demjine.Amjilt
  • Bolor 2017-11-04 15:24:04
    Huchirhiildeg dontonguudig tariad ajilgaagui bolgodog gesen uuniig l heregjuulbel sain bn. End hunii erh gej hutsdag huulichid garval ajlaas ny hal.
  • заза 2017-11-04 14:27:12
    яамны хийх ажил ш дээ ерөнхий сайдад илүү их ажил баймаар
  • ard 2017-11-04 10:59:11
    Huuhdii zoddog,huchirhiildeg huniig hatuu shiitgeye
  • Бат 2017-11-04 07:47:28
    Сайн л байнаа
  • Зочин  2017-11-04 06:08:14
    Хэхэ байхдаа ч яадаг бн аа. Лалар аа
  •  2017-11-04 05:14:18
    хэхэ