Байнгын хороодын дарга нарыг баталлаа
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар зарим Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Содбилэгийг сонгохыг дэмжжээ.

Түүнчлэн Өргөдлийн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Төсвийн, Хууль зүйн, Төрийн байгуулалтын, Эдийн засгийн байнгын хороодын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Д.Оюунхорол, Д.Батнасан, Ж.Батзандан, Ж.Ганбаатар нар танилцуулав.

Байнгын хороодын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх
 
  • Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг,
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг,
  • Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг,
  • Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг,
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг,
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Дараа нь нэр дэвшигчдийг Байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг Өргөдлийн байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Төсвийн байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгон баталлаа.

Мөн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдсаныг албан ёсоор зарлалаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ss 2017-11-04 23:25:35
    Huurhii duu uur hun alga uu, ene ih hural ch dee
  • Зочин 2017-11-04 15:07:06
    Чойжилсүрэн төсөв, санхүүгийн талаар мэдлэг таруухан нөхөр шүүдээ, өөр хүн олдоогүй уу хэ хэ
  • zochin 2017-11-04 12:15:50
    Radnaased taalagdsangui ih heruulch nuhur bnalee Erunhiilugchiin umnuus yun olon yum yaridag yumbe Ataarhaad booj uheh geed bgaa yumuu haashaa yum
  • Бат 2017-11-04 04:11:41
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг хүний хүн хайрладаггүй юм