Нийслэл хот зэрлэг амьтан хамгаалах төвтэй боллоо
Нийслэл хотын суурьшил тэлэхийн хирээр зэрлэг амьтдын тархац нутаг хязгаарлагдаж идэш тэжээл хайсан амьтад хотод орж ирэх явдал цөөнгүй гарах болсон. Мөн иргэдийн мэдээллээр гэмтэж, бэртсэн амьтдыг хамгаалах, тэжээн тэнхрүүлэх явдал нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газар, Монголын мэргэжлийн анчдын холбоо хамтран амьтан хамгаалах байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр төсвийн бус эх үүсвэрээр "Зэрлэг амьтан асрах төв"-ийг байгууллаа.

Салаа туурайтан, махан идэштэн, шувууны байруудаас гадна эмчийн ажлын байрыг ашиглалтад оруулснаар амьтан хамгаалах ажилд томоохон дэвшил гарч байгаа юм. 2017 онд нийслэл хотын суурьшлын бүсээс тарвага шилжүүлэн нутагшуулах, салаа туурайтан амьтдад хужир мараа, өвс тэжээл тавьж өгөх, гэмтэж бэртсэн гөрөөс, чоно, аргаль зэрэг амьтад, бүргэд, шонхор шувуудыг асарч тэнхрүүлэн байгальд нь буцаан тавих ажлыг хийгээд байна. Амьтны тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга нь нутаг дэвсгэртээ амьтан хамгаалах, биотехникийн арга хэмжээ авах, сэргээн нутагшуулах үүргийг хүлээдэг гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2018-01-06 16:29:05
    Дотор нь бүр ддш үзүүлдэг бололтой
  • bat 2017-11-05 13:04:25
    neg mösön amitadiig xamgaalax töw bolgo.Tegeed tawan xoshyy malaa noxoi myyraa ch xamgaal.Evvl mendiin töwtei adil xvmvvst vilchildeg shig
  • ZOCNIN  2017-11-05 07:56:18
    zerleg an amitan hamgaalax towtei bolood zogsohgyi zerlegshsen oron gergyicnuudiig honogluulax bairtai bolmoor yumaa.owol bolloo bas yamar hynii yr holdood yhcn...
  • anu 2017-11-04 10:55:08
    Mash zob,sain b.a
  • amitaniig alaj zysiig ni ysgadag hargisl 2017-11-04 10:49:07
    zeb dee!!!tegeed zerleg amitadiig neg ch alahgyi,hylgailahgyi ystgahgyi boloh ni delhiin jiseg boloh heregtei!!!!amitniig alaj zysiig ni ysgadag hargislalaan zo...
  •  2017-11-04 05:14:45
    ЗӨВ ШҮҮ