Их хэмжээний цас орохыг анхаарууллаа
Малчид, ард иргэдийн анхааралд: 5-нд  баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор 14-19 градус, говийн аймгуудын нутгаар 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-11-05 05:30:26
    БОЛЗОШГҮЙ ЮУ, ХЭ, ХЭ, ХЭ... ЗОНТИКОО АВАХ УУ, ХЭ, ХЭ, ХЭ...
  • soongo 2017-11-05 01:02:51
    Би цас ороход дуртай, цагийн юм цагаараа л байх сайхан,
  • ИЙ ИЙ ЦАСАН МАНГАС 2017-11-04 16:18:07
    ИЙ ИЙ ЦАСАН МАНГАС
  • hetsuu yum aa 2017-11-04 15:17:39
    Mongoliin tsag agaar hetsuu yum aa. Sav l hiivwl tsas salhi zud.
  • Бат 2017-11-04 07:51:27
    Малчид одооноос анхаарч баймаараа хонь ямаа гэдэг амьтан намар сайн хариулбал онд орох таргаа авдаг л юм даа хонийг хончилж хариулах гэдэг үгийн цаана их юм бий...