НИТХ-ын хуралдаан энэ сарын 13-ныг хүртэл завсарлалаа

НИТХ-ын хурлын 12 дугаар хуралдааны хэлэлцэх бүх асуудлаар АН-ын бүлэг энэ сарын 13-ныг хүртэл завсарлага авлаа.

Өнөөдрийн хуралдаанаар “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” болон “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт” гэсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан. “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай” асуудалд НИТХ-ын тэргүүлэгчийн 11 суудлын 9-ыг НИТХ дахь МАН, 2-ыг АН-д өгөхөөр заасан юм. Гэвч АН-ын бүлэг гурван суудал авах ёстой хэмээн үзэж, үдээс өмнөх хуралдаанаар нэг цагийн завсарлага авсан юм. Завсарлага дууссаны дараа АН-ын бүлгээс дахин албан бичиг ирүүлснийг НИТХ-ын дарга С.Амарсайхан танилцууллаа.

Тэрбээр, “Хэлэлцэж буй асуудал дээр хоёр намын бүлэг зөвшилцөж, харилцан ойлголцолд хүрэх ёстой. Энэ үүднээс “Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хурлын дарга тодорхой хугацаа зааж, нам, эвслийн бүлэгт завсарлага өгч болно” гэсэн НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу үдээс өмнөх хуралдааны үеэр завсарлага өгсөн. Гэвч АН-ын бүлгээс энэ сарын 13-ныг хүртэл буюу ажлын зургаан хоногийн хугацаанд НИТХ-ын 12 дугаар ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр товлосон бүх асуудлаар завсарлага авах албан бичиг ирүүлсэн байна” гэж НИТХ-ын хэвлэл мэдээллийн алба мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-11-04 01:18:29
    нийслэл аймаг суманд итх байх хэрэггуй тесвийг нь засгийн газраас батлаад л егчих туугээр амьдарч чадвал чад байвал бай итх бие дааж юу ч шийдэж чадахгуй
  • batboldyg uzen yadagch 2017-11-03 10:43:27
    end tsagaan tolgoy bat -uul yamarch kholboo baykh guy , tanay man l erguuteji bayna / , bat uul chini9 kharin cxhi ub -g saykhan bolgoson ...
  • иргэн 2017-11-03 08:45:17
    салга цагаан толгой бат уул комментерний улдэгдэл зайлаад егееч
  • Огцор 2017-11-03 08:07:40
    Огцор