ААШТ-ий эрхийн төлөөх тэмцээн маргааш эхэлнэ

Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний “I” хэсгийн тоглолтууд маргаашаас эхлэн Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд явагдана.

Энэ жил Монгол улсад зохиогдож буй Азийн Хөлбөмбөгийн Холбооны хоёр дахь /U16, U19/ тэмцээний техникийн зөвлөгөөн болон хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын 19 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч З.Баттулга “Өөрийн талбай дээр, үзэгчдийнхээ өмнө, хүйтэн цаг уурт тоглохоос эхлээд хэд хэдэн давуу тал бидэнд байна. Тиймээс бид Азийн АШТ-ий эрх авахын төлөө чадах бүхнээ хийнэ. Үзэгч хөгжөөн дэмжигч та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд шигшээ багаа дэмжээрэй” хэмээн ярилаа.

Манай шигшээ баг маргааш 16:00 цагаас Японы багтай хэсгийн эхний тоглолтоо хийх бол 11.06-нд 16:00 цагаас Тайланд, 11.08-нд Сингапурын шигшээтэй хүч үзэх юм. Багийн бүрэлдэхүүнд монголын хөлбөмбөгийн дээд зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцдог авьяаслаг залуус багтаж байгаа аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.