УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Төсөв хэлэлцэж байгаа энэ үед УИХ, Засгийн газрын гишүүд байх ёстой л доо. Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь л байх шиг байна. Засгийн газрын гишүүн УИХ гишүүн байхыг үгүйсгэдэггүй. Гэхдээ давхар дээлэндээ бүдэрч унаад эхэлж байгаа юм биш үү. Тийм учраас ЗГХЭГ-ын дарга сайд нараа дууд. Яагаад ингэж шахаад байна вэ? 16 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Асуултууд нэлээн байна” гэсэн юм.
Энэ удаагийн Засгийн газрын хувьд Ерөнхий сайдаасаа бусад нь УИХ-ын гишүүний албыг давхарлан хашиж байгаа юм. Гэвч чуулганы хуралдаанд Засгийн газрын гишүүдийн ирц тааруу байгааг гишүүд ийнхүү сануулсаар байна.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн